
“Монголын Хүлэмжийн Фермер хөгжүүлэгчдийн нийгэмлэг” ТББ-ын тэргүүн Х.Алтанцацралт бол хүлэмжийн аж ахуй эрхэлснээр орлого олж болдог гэдгийг олон жилийн нөр их хөдөлмөрөөрөө нотлон харуулж яваа хүн. Тэрбээр шувуун фабрикт хүлэмжийн аж ахуй эрхэлж, улаан лооль, өргөст хэмх, гүзээлзгэнэ, юуцай зэрэг нарийн ногоог тариалан өрх, худалдааны цэгүүдэд нийлүүлдэг. Улаанбаатарт амралтын өдрүүдээр Х.Алтанцацралтын хүлэмжийг зорьж, долоо хоногийнхоо хэрэгцээний ногоог базаадаг айл өрхүүд ч олширсон. Мөн хүлэмжийн аж ахуйн сургалтыг тогтмол зохион байгуулснаар шинээр бизнес эрхлэгчид, хүүхдүүдэд ч үр өгөөжөө өгч эхэллээ. Үргэлж шинийг санаачилж явдаг тэрбээр “Өвлийн хүлэмжийн агропарк” байгуулах тухайгаа зарлаж эхэллээ. Хүлэмжийн аж ахуй сонирхогчдод энэ нь нэн таатай санал юм. Х.Алтанцацралтын талбайд өөрийнх нь бүтээн босгосон дөрвөн хүлэмж бий. Тухайн хүлэмжүүдэд тариалсан ургацаараа ЖДҮ-ээс авсан зээлээ цаг тухайд нь төлж барагдуулдаг билээ. Харин үлдсэн талбайг тэрбээр тус аж ахуйг эрхлэх сонирхолтой хүмүүст санал болгож “бэлэн хоол” үмхүүлэхээс татгалзахгүй гэдгээ мэдэгдлээ. 40 хүлэмж барьж байгуулах боломжтой уг талбайд нэг хүнд 1000 мкв талбайг хүлэмжийн талбай, амьдрах байр болон ЖДҮ-ийн байр барих газар 600 мкв, жимсний талбай болон ил талбайд ногоо тарих, машины зогсоолын газар 1100 мкв талбайд оноож өгөх юм байна. Хүлэмжийн аж ахуйд ажиллах боловсон хүчинд мэргэжлийн зөвлөгөө өгч, чадавхи суутал нь сургахаа мэдэгдлээ. Монгол Япон төвд 2019.08.23-ний өдөр 17 цагт “Өвлийн хүлэмжийн агропарк” төслийн танилцуулга хийгдэнэ. Ургадаг уурхайтай больё гэсэн хүн бүхэн ирж болох нь.
Утас: 9105-5608






АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ