![]()
ОХУ-ын Архангельск мужийн цэргийн полигонд энэ сарын 8-нд дэлбэрэлт болж, цөмийн таван мэргэжилтэн амиа алдсан. Дэлбэрэлтийн дараа химийн бодис, цацрагийн туяа хэвийн хэмжээнд байгаа хэмээн Оросын хэвлэлүүд мэдээлж байсан ч өчигдрөөс цацраг идэвхт үүл Монгол Улсад орж ирсэн гэх мэдээлэл цахим орчинд тархаад байна. Энэ талаар МХЕГ-ын цөмийн болон цацрагийн хяналтын улсын байцаагч И.Ариунсайханаас тодрууллаа.
-ОХУ-ын Архангельск мужийн цэргийн полигонд болсон дэлбэрэлтийн улмаас цацраг идэвхт үүл Монгол Улсад орж ирсэн гэх мэдээлэл гараад байна. Энэ талаар тодруулахгүй юу?
-МХЕГ-аас Монгол орны гадаад орчны цацрагийн дэвсгэр түвшнийг тогтмол хянах, цацрагийн нөлөөллөөс хүн амд учруулж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, мэдээллийг нэгтгэн, дүн шинжилгээ хийх зорилгоор Монгол орны гадаад орчны цацрагийн түвшинд хяналт шинжилгээг хийж гүйцэтгэдэг. Мөн манай байгууллага Ус, цаг уур, орчны шинжилгээний газартай байгуулсан хамтран ажиллах гэрээний дагуу байгалийн цацрагийн дэвсгэр түвшний хяналтыг хэрэгжүүлдэг. Улсын хэмжээнд Улаанбаатар хот, 21 аймгийн 35 станцад гамма цацрагийн тунгийн чадлын хэмжилтийг өдөрт 2 удаагийн давтамжтайгаар хийж гүйцэтгэдэг. Ус, цаг уур, орчны шинжилгээний газар нь хамтран ажиллах гэрээний дагуу дээрх цэгүүдэд байгалийн цацрагийн дэвсгэр түвшин (0.20микроЗиверт/цаг)-ээс хэтэрсэн тохиолдол илэрмэгц хяналтын байгууллагад нэн даруй мэдэгдэх үүрэг хүлээсэн байдаг. 2019 оны 08 дугаар сарын туршид Монгол улсын нутаг дэвсгэрт хийсэн цацрагийн тунгийн чадлын хэмжилтийн дүнгээс үзэхэд байгалийн цацрагийн дэвсгэр түвшнээс хэтэрсэн тохиолдол бүртгэгдээгүй байна. Дээрх хэмжилтийн талаарх мэдээллийг eic.mn вэбсайтын “Гадаад орчны цацрагийн түвшний мэдээллийн сан” хэсгээс авах боломжтой юм.

Нөгөөтэйгүүр НҮБ-ын Олон улсын атомын энергийн агентлагийн гишүүнээр 171 орон элссэн байдаг. Эдгээр улсууд нь “Цөмийн ослыг нэн даруй мэдээлэх тухай конвенци”-д нэгдэн орж, цөмийн осол болсон тохиолдолд харилцан мэдэгдэх үүрэг хүлээдэг. Хэрэв цацраг идэвхт үүл үүссэн нь үнэн бол бусад гишүүн орнуудын нутаг дэвсгэрээр дайран өнгөрөхөд дээрх гэрээний дагуу гишүүн орнууд харилцан мэдээлэл солилцох ёстой байсан. Өнөөдрийн байдлаар Монгол Улсад цацраг идэвхт үүл нэвтэрсэн болон байгалийн цацрагийн дэвсгэр түвшин ихэссэн тохиолдол ажиглагдаагүй байна.
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ