Хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан амралтын өдрүүдэд автомашиныг тэгш сондгойгоор зорчуулна

Үнэлэх
(0 үнэлгээ)
2019-2020 оны хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор наймдугаар сарын 24, 25, 31, 09 дүгээр сарын 01-ний амралтын өдрүүдэд тээврийн хэрэгслийн улсын дугаарын сүүлийн оронг тэгш, сондгойгоор ангилан замын хөдөлгөөнд оролцуулах Нийслэлийн Засаг даргын захирамж өнөөдөр гарлаа.

 

Захирамжийн дагуу:

  • – Улсын дугаар нь ТЭГШ тоогоор (0, 2, 4, 6, 8) төгссөн автомашин наймдугаар сарын 24, 31-ний бямба гарагт замын хөдөлгөөнд оролцоно.
  • – Улсын дугаар нь СОНДГОЙ тоогоор (1, 3, 5, 7, 9) төгссөн автомашин наймдугаар сарын 25, есдүгээр сарын 01-ний ням гарагт замын хөдөлгөөнд оролцоно.
  •  
  •  
  • Нийслэлийн Засаг даргын захирамжийг бүрэн эхээр нь хүргэе.

 

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс 

 
Нийтэлсэн: 2019-08-23 13:00:10

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно. word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.

Сэтгэгдэл бичих

Шар мэдээ

Ойролцоо мэдээ

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.