Дэлхий хэмжээний мэргэжлийн бодибилдинг, фитнесийн тамирчны эрх олгох IFBB Pro Qualifier Mongolia тэмцээн /2019.08.24/ Corporate Convention Center-т амжилттай зохион байгууллагдлаа.
Монголын Бодибилдинг Фитнессийн Холбоонд зохион байгуулах эрхийг нь олгосон уг тэмцээнд нийт 30 гаруй орны тамирчид оролцсон бөгөөд АНУ, Япон, Тайван гэсэн нийт дөрвөн шүүгч ажилласан юм. Энэ удаагийн тэмцээнд Азийн болон дэлхийн Бодибилдинг, Фитнессийн супер од Солонгос улсын тамирчин Chul Soon оролцсон.
Тэмцээн 13 төрлийн ангиллаар явагдаж, жингийн болон ангилал бүрийн аваргуудад “IFBB Pro Card” үнэмлэх олгосон юм.
- Бикини
- Фигур
- Эрэгтэй бодибилдинг, классик бодибилдинг
- Эрэгтэй physique
- 35-аас дээш насны “Бикини мастер”, “Фигур мастер”, “Эрэгтэй мастер”, “Эрэгтэй бодибилдинг мастер” гэсэн ангиллаар тус тус зохион байгуулагдсан.
"Sweetymotion" хамтлагийн дуучид болох Ц.Сарнай, Г.Сүндэрмаа нар тус тэмцээний "Бикини" ангилалд өрсөлдөж алт, мөнгөн медаль хүртжээ. Тодруулбал, дуучин Ц.Сарнай "Бикини"-гийн төрлийн хоёр ангилалд алт, хүрэл медаль авсан бол Г.Сүндэрмаа "Бикини" ангилалд мөнгөн медаль хүртсэн байна. Тэд МУГТ Г.Угалзцэцэгийн багт бэлтгэлээ хангаж оролцсон билээ.
Монгол Улсад анх удаа болсон IFBB Pro Qualifier Mongolia тэмцээн нь ямар нэгэн олон улсын болон дотоодын холбооны харьяалал шаарддаггүй учир бодибилдинг, фитнесээр хичээллэгч хүн бүр өөрийгөө сорих боломжтой гэдгээрээ онцлог юм.
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ