Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх баярын арга хэмжээ өнөөдөр Хэнтий аймгийн Чингис хотод эхэллээ. Ойн баярын арга хэмжээнд Батлан хамгаалахын дэд сайд Т.Дуламдорж, БХЯ-ны ТЗУГ-ын дарга, хурандаа Ө.Эрдэнэ-Очир тэргүүтэй БХЯ-ынхан, ЦДБЭЧ, Монгол цэргийн музей, Үлгэр жишээ, үлээвэр найрал хөгжмийнхөн зэрэг өргөн бүрэлдэхүүнтэйгээр оролцож байна. Халхын голын байлдаанд арын албанд ихээхэн үүрэгтэй оролцсон тус аймгийнхан баярын олон арга хэмжээ төлөвлөн хэрэгжүүлсний нэг нь БНМАУ-ын баатар Ш.Гонгорт зориулсан дурсгалын хөшөө байлаа. Дурсгалын хөшөөг нээх ёслолын арга хэмжээнд Хэнтий аймгийн Засаг дарга Н.Ганбямба хэлсэн үгэндээ “Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойг манай аймагт тэмдэглэн өнгөрүүлж байгаад нутгийнхаа зон олны өмнөөс талархал илэрхийье. Манай аймаг Халхын голын байлдаанд зоригт хөвгүүдээ олноор илгээхийн зэрэгцээ агт морь, хоол хүнс гээд арын албанд чухал үүрэгтэй оролцсон байдаг. Түүх ч мэднэ” хэмээн онцлов. Батлан хамгаалахын дэд сайд Т.Дуламдорж “Хэнтий аймгийн ард иргэдэд Батлан хамгаалахын сайдын зөвлөлийн нэрийн өмнөөс болон хувиасаа Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойн баярын мэндийг хүргэе. Өнөөдөр Хэнтий аймгийн ЗДТГ-ын санаачилгаар БНМАУ-ын баатар Ш.Гонгорын хөшөөг нээх ёслол боллоо. БНМАУ-ын хамгийн анхны баатар бол Ш.Гонгор. Халхын голын байлдааны ар талын бааз, хангалтын үйл ажиллагааг зохион байгуулж байсан аймаг бол яахын аргагүй Хэнтий аймаг юм. Халхын голын байлдааны ялалтын 70, 75 жилийн ойн баярыг мөн энэ аймгийнхан ёслол төгөлдөр тэмдэглэж байсан түүхтэй” гэж ярилаа. БНМАУ-ын баатар Ш.Гонгорын зээ дүү, өндөр настан Л.Баатаржав “Миний ахын байгуулсан алдар гавьяаг өнөөдөр дурсан санаж байгаад тун баяртай байна. Аймгийнхаа ЗДТГ-ын удирдлагуудад маш их баярлалаа. Миний ах анчин хүн байсан. Олондоо нэр хүнтэй хүн байлаа. Ахын маань гэрэлт хөшөө царай төрхтэй нь адилхан байна” гээд Монгол Улсын төр засаг баатруудаа хэзээ ч мартаж болохгүй гэлээ. Баярын арга хэмжээ өнөөдөр баярын хурал, ЦДБЭЧ-ын хүндэтгэлийн тоглолтоор үргэлжилнэ. Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойг мөн маргааш Дорнод аймагт тэмдэглэн өнгөрүүлнэ.
“Соёмбо” сонин мэдээлж байна






A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ