
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан тэргүүтэй нийслэлийн Засаг даргын Тамгын газрын албаны хүмүүс өчигдөр Хөх хотын дарга Фөн Үйжэнь тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой энэ жил тохиож байгаатай холбогдуулан хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа хөгжин бэхжиж байгаад хотын Захирагч С.Амарсайхан талархал илэрхийлэв.

Монгол Улс, БНХАУ-ын стратегийн түншлэлийн харилцаа бүхий л салбарт өргөжин хөгжиж шинэ утга агуулгаар баяжиж байгаад баяртай байна. БНХАУ нь манай улсын худалдааны хамгийн том түнш, хамгийн том хөрөнгө оруулагч. Өнгөрсөн оны байдлаар манай улсын гадаад худалдааны 63 хувь нь БНХАУ-тай хийсэн худалдаа эзэлж байна. БНХАУ-ын хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламжийн хүрээнд нийслэл Улаанбаатар хотод зам гүүр, сургууль цэцэрлэг зэрэг томоохон бүтээн байгуулалтууд амжилттай хэрэгжиж байгааг дуулгахад таатай байна хэмээн Нийслэлийн Засаг дарга бөгөөд Хотын захирагч С.Амарсайхан хэллээ.
Мөн хоёр хотын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд хамтарч ажиллахад бэлэн байгаагаа дуулгаад, Улаанбаатар хотын түүхт 380 жилийн ойн арга хэмжээнд Хөх хотын дарга Фөн Үйжэнийг хүрэлцэн ирэх урилгыг гардуулсан юм.
Хөх хотын дарга Фөн Үйжэнь хэлэхдээ "Улаанбаатар хотын түүхт ойн арга хэмжээнд урьсанд талархал илэрхийлээд, 1991 онд хоёр хотын хамтын ажиллагааны гэрээ байгуулсан. Хоёр хотын хамтын ажиллагаа өнгөрөгч 28 жилийн хугацаанд бүхий л салбарт өргөжин хөгжиж байгаад талархаж байна. Ялангуяа соёл урлаг, эрүүл мэнд, боловсролын салбарт олон ахиц гарсныг онцолмоор байна. Түүнчлэн эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр Хятад Монголын экспог Хөх хот хоёр удаа амжилттай зохион байгуулсан. Гурав дахь удаагийн экспог ирэх сард Улаанцав, Хөх хотод зохион байгуулна. Цаашид хоёр хотын хамтын ажиллагаа улам өргөжинө гэдэгт бүрэн итгэлтэй байна” гэлээ.
Талууд хоёр хотын зүгээс хамтран хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрүүдэд санал солилцож, уулзалтанд оролцсон хоёр хотын хувийн хэвшлийн төлөөллүүд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.
Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ