Монгол улсад Залуучуудын байгууллага үүсэн байгуулагдсаны 98 жилийн ойн өдрийг угтан МХЗЭ-ИЙН Ахмад ажилтны холбоо, Төв аймгийн ахмадын холбоотой хамтран хүндэтгэлийн хурал зохион байгууллаа.
Тэртээ 1921 оны Ардын хувьсгал, эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөөх хурц ширүүн тэмцлийн дунд анх “Бошгыг халах залуучуудын эвлэл” нэртэйгээр үүсэн бий болсон Монголын залуучуудын ууган байгууллага нь Монголын Хувьсгалт Залуучуудын Эвлэл түүний албан ёсны залгамжлагч байгууллага Монголын Залуучуудын Холбоо юм.
Монгол төрийн зургаан одонгоор шагнагдсан Монголын Хувьсгалт Залуучуудын Эвлэл нь улс орныхоо тусгаар тогтнолыг хамгаалах, шинэ Монгол улсыг сэргээн хөгжүүлэх, ард түмнийг соён гэгээрүүлэх, залуу үеийнхнийг дэвшилт үзлээр хүмүүжүүлэх үйлст онцгой үүрэг гүйцэтгэсэн билээ. Нэгэн зуун жилийн түүхийн хуудсыг бүтээж байгаа залуучуудын байгууллагыг үе үеийн залуучууд хийж бүтээх их хүслээр жигүүрлэн түүчээлч ирсэн бөгөөд 3 үеийн хэлхээ холбоотой байгууллага гэдгээрээ онцлог юм. 98 жилийн түүхтэй залуучуудын холбоо өнөөдөр ахмад үеийнхнийхээ дэмжлэг хүч зүтгэлээр өөрийн түүхээ цаасан дээр буулгаад байгаа улсын хэмжээний анхны байгууллага болж байна.
Монголын Залуучууд үе үедээ түүхэн үүрэгээ гүйцэтгэж ирсэн бөгөөд энэ үед их бүтээн байгуулалт хийх томоохон нийгмийн шилжилт дээр ирээд байгааг МЗХ-ны удирдлагууд онцгойлон баярт оролцож байгаа ахмадуудад хандан хэлсэн бөгөөд ахмад үеийнхний дэмжлэг, зөвлөгөө нэн чухал гэдгийг онцолсон юм. Залуучууд бидний үлгэр жишээ, хүндэт ахмадууддаа эрүүл энх хамгийн сайн сайхан бүхний дээдийг хүсэн ерөөе.

АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ