
Энэ сарын 23-ны өдөр Улаанбаатар төмөр замын Орхон өртөөнийхөн будаг нь ханхалсан 24 айлын орон сууцаа хүлээн авлаа.
Орон сууцны нээлтийн үйл ажиллагаанд аймгийн Засаг даргын орлогч Т.Ганболд, Орхон сумын сумын удирдлагууд, Улаанбаатар төмөр замын НЗС Ц.Хүрэлбаатар, Улаанбаатар төмөр замын Барилга орон сууцны нэгдүгээр ангийн дарга Л.Жаргалсайхан нарын албаны хүмүүс, тус өртөөний ажилтан, албан хаагчид оролцов.
Мөн үеэр тус орон сууцны барилгын ажлыг гүйцэтгэсэн Улаанбаатар төмөр замын барилга орон сууцны нэгдүгээр ангийн барилгын мастер Отгонбаатарыг хүндэт төмөр замчин цол тэмдгээр, 4 албан хаагчийг мөнгөн шагналаар шагналаа.
Шинэ орон сууцанд өртөөний 7 албан хаагч, замын 1 дүгээр ангийн 14 замчин, холбооны ажилтан 2, худалдааны 1 албан хаагч буюу нийт 24 албан хаагч нүүж орсон юм.
Ийнхүү төмөр замын өртөөнд нэгэн тохилог сууц нэмэгдэж, 24 төмөр замчны ар гэр, үр хүүхдийн нийгмийн асуудал шийдэгдэж байгаад тус өртөөнийхөн талархал илэрхийлж, энэ сайхан орон сууцдаа ая тухтай амьдарч, амжилт бүтээл гаргаж ажиллана гэв.
Төмөр замын Орхон өртөө нь 1948 онд ашиглалтад орсон, 8 хүний орон тоотой үйл ажиллагаагаа явуулж байсан, одоогоор 20 хүний орон тоотойгоор Ерөө, Орхон, Энхтал багийн 67-83 км-ыг дуустал нийт 17 км замын өртөөний таван замын 5.8 км зам, 7 ширхэг суман шилжүүлгийг хариуцсан төмөр замын аюулгүй ажиллагааг хариуцан ажиллаж байна.
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ