Монголын сэтгүүл зүйн гэр бүлийн гишүүн “ETV” телевизийн мэдээний албаны сэтгүүлч М.Уянга бөөрний архаг дутагдалд оржээ. Энэ нь дотоод эрхтнүүддээ нөлөөлж, амь нас нь дээсэн дөрөөн дээр ирээд байгаа юм. Сэтгүүлч М.Уянгад туслах хандивын аяныг хамт олон, мэргэжил нэгт сэтгүүлчдийн зүгээс өрнүүлээд эхэлжээ. Бид М.Уянгын нөхөр Ц.Ариунболдтой ярилцлаа.
–Эхнэрийн тань биеийн байдал ямар байна вэ?
-Өнөөдөртөө бол гэр, эмнэлэг хоёрын хооронд л яваад байна. Биеийн байдал нь өдрөөс өдөрт дордож байгаа учраас яаралтай мэс ажилбарт орох шаардлагатай байгаа.
–Ямар оноштой байгаа вэ. Энэ талаар тодруулахгүй юу?
-Эхнэр маань бөөрний архаг дутагдал гэх оноштой. Энэ нь таван цулын эрхтнүүддээ үсэрхийлснээр яаралтай бөөр солиулах мэс ажилбарт орох шаардлагатай байна даа. Өдрөөс өдөрт дордож байгаа шалтгаан нь энэ.
-Солонгост хагалгаанд орох шаардлагатай гэсэн. Монголд мэс засал хийх боломжгүй байгаа юу. Донорын асуудлыг хэрхэн шийдэж байна вэ?
-Тохирох донор олоход хүндрэлтэй байлаа. Вирустэй бол донорын шаардлага хангадаггүй юм байна. Уянгаагийн төрсөн ах нь донор болж байгаа. Донорын шаардлага хангаж байгаа ч цусны бүлэг нь өөр учраас БНСУ-д мэс ажилбарт орохоос өөр арга байсангүй. Ийм тохиолдолд манайд мэс ажилбар хийх боломжгүй юм байна. Эхнэрийн маань бие хэдийгээр хүнд байгаа ч яаралтай мэс ажилбарт орж чадвал бидний гэр бүл элэг бүтэн үлдэнэ. Бүр оройтчихоогүй байгаа.
-Хагалгааны зардалд хэдэн төгрөг шаардлагатай байгаа вэ. Хандивын аянд хүмүүс яаж нэгдэх вэ
-Бөөр солиулах мэс ажилбарт ороход 120 сая төгрөгийн зардал шаардлагатай байгаа. Миний эхнэр “ETV” телевизийн мэдээний албанд таван жил гаруй ажиллаж байна. Үдэш бүр л ард түмэнтэйгээ цэнхэр дэлгэцээр уулздаг. Найз нөхөд, сэтгүүлч, уран бүтээлчдийн зүгээс хандивын аянг өрнүүлээд байна. 94699363, 99122471 дугаарт холбогдож хандивын аянд нэгдэж болно.
-Цаашид хандивын аяны хүрээнд ямар ажил зохион байгуулахаар төлөвлөөд байна вэ?
-Найзууд хамтарч хандивын тоглолт зохион байгуулахаар төлөвлөсөн. Энэ арга хэмжээнд урлаг соёлынхон идэвхтэй оролцох байх. БНСУ-д хийгдэх М.Уянгын мэс ажилбарт 120 сая төгрөг шаардлагатай байгаа юм байна. Иймээс тус сэтгүүлчийн найз нар нь халуун сэтгэлт ард түмнээсээ хандив хүсчээ. М.Уянга бүсгүйг мэс ажилбарт оруулах хандив нэгэн залуу гэр бүлд элэг бүтэн амьдрал бэлэглэж, бяцхан хүүг нь ээжтэй үлдэх боломжийг олгох юм.
Хандивын данс: 5429322222 /ХААН БАНК/ М.УЯНГА Утас: 94699363 , 99122471
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.

A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ