Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын яамны төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан тэмцээнийг нээж, Туялзуур сэлэмний шигшээ багийн тамирчид та бүхэн “Токио-2020” зуны Олимп, Паралимпийн наадамд амжилттай бэлтгэн эрхээ авч дэлхийн тавцанд Монгол Улсын төрийн дууллаа эгшиглүүлж, алтан соёмбот далбаагаа олонтаа мандуулахын ерөөл дэвшүүлье гээд амжилт хүслээ.
Тэмцээнд нийт 6 клубын 100 гаруй тамирчин өрсөлдөж "Дуэль" клубын тамирчин Б.Баттөмөр, “UB fеncing” клубын тамирчин Б.Амарзаяа эмэгтэй төрөлд аваргаллаа.