Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойн баярын хүрээнд Монголын үндэсний олон нийтийн радио, телевиз, ОХУ-ын Батлан хамгаалах яамны дэргэдэх Зэвсэгт хүчний “Звезда” телевизтэй хамтран бүтээсэн Халхын голын тухай дөрвөн ангит түүхэн баримтат кино үзэгчдэд хүрэхэд бэлэн боллоо.
“Халхын голд байгуулсан гавьяа” түүхэн, цуврал баримтат ккинонд ажилласан уран бүтээлчид, баг хамт олны оролцсон хэвлэлийн хурал өнөөдөр “MNB эвент холл”-д болсон. Тус хэвлэлийн хуралд МҮОНРТ-ийн Ерөнхий захирал, “Халхын голд байгуулсан гавьяа” төслийг санаачлагч, Ерөнхий продюсер Л.Нинжжамц, “Халхын голд байгуулсан гавьяа” төслийн Гадаад харилцаа хариуцсан продюсер Д.Цэцэгдэлгэр, продюсер Д.Ганчимэг, гүйцэтгэх продюсер О.Отгонжаргал, найруулагч Н.Чингис, редактор А.Ариунбаатар, ХХЕГ-ын зөвлөх хурандаа, төслийн зургийн дарга, хилийн зөвлөх Д.Баасанжаргал, БХЭШХ-ийн Цэргийн түүх судлалын төвийн дарга, хошууч, төслийн түүхийн зөвлөх Т.Сүхбаатар нар оролцлоо.
ОХУ, Монголын Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны форум өнгөрсөн оны есдүгээр сард ОХУ-ын Эрхүү хотноо зохион байгуулагдсан. Энэ үеэр Халхын голын түүхэн ялалтын 80 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх, хамтарсан арга хэмжээ зохион байгуулах хэлэлцүүлэг өрнөсөн. Тухайн үед Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн Ерөнхий захирал Л.Нинжжамц хойд хөршийн Батлан хамгаалах яамны дэргэдэх Зэвсэгт хүчний “Звезда” телевизтэй хамтран ажиллах санал тавихад “Звезда” телевизийн удирдлага таатай хүлээн авсан билээ.
Ийн МҮОНРТ-ийн Ерөнхий захирлаар ахлуулсан баг өнгөрсөн хоёрдугаар сарын 21-25-нд тус телевизэд зочилж, Хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан бөгөөд Халхын голын ялалтын 80 жилийн ойн хүрээнд хамтран ажиллах төслүүдээ зөвшилцсөн. Түүнчлэн өнгөрсөн тавдугаар сарын 5-12-нд МҮОНРТ-ийн Ерөнхий захирал Л.Нинжжамц, Программын нэгдсэн хэлтсийн дарга М.Эрдэнэбат, Гадаад харилцааны хэлтсийн дарга Д.Цэцэгдэлгэр нар ОХУ-ын нийслэл Москва хотноо албан томилолтоор ажиллах үеэрээ хойд хөршийн Батлан хамгаалах яамны дэргэдэх Зэвсэгт хүчний “Звезда” телевизтэй хамтран бүтээх дөрвөн ангит баримтат кино болон телевизийн дөрвөн цуврал нэвтрүүлгийн төслийг албан ёсны гэрээ хийж, баталгаажуулсан юм.
Дээрх кино төслийн хүрээнд өнгөрсөн зургаадугаар сард Монгол, ОХУ-ын 35 уран бүтээлчийн бүрэлдэхүүнтэй хамтарсан баг таван хэсэгт хуваагдан 11 хоногийн зураг авалт хийсэн. Тухайлбал, Халх голын тухай баримтат, уран сайхны киноны баг хамт олон буюу Монгол, Оросын уран бүтээлчид 21 хоногийн хугацаанд Улаанбаатар – Хэнтий – Баян-Овоо – Талын хөндлөн – Баян-Овоо – Чингис хот – Баянтүмэн – Дорнод – Буйр нуур –Халх гол –Чойбалсан хот – Чингис хот- Улаанбаатар чиглэлд нийтдээ 3300 орчим км зам туулж, баримтат болон уран сайхны зураг авалт хийсэн. Хамтарсан, түүхэн, цуврал баримтат кино төслийн постпродакшны ажлууд ОХУ-ын нийслэл Москва хотноо хийгдсэн бөгөөд орчуулга болон дуу оруулалт МҮОНРТ-д хийгдэж байна.

Халхын голын байлдааны үеийн түүх, болсон үйл явдал, Монгол-Зөвлөлтийн дайчдын халуун амь бүлээн цусаа урсгасан баатарлаг гавьяаг орчин үеийн кино, техникийн ололтыг ашиглан мөнхжүүлсэн дээрх кино төслийг МҮОНРТ-ийн ерөнхий захирал Л.Нинжжамц санаачилж, Ерөнхий продюсероор ажилласан бөгөөд Монголын талаас продюсероор Д.Ганчимэг, Д.Цэцэгдэлгэр, гүйцэтгэх продюсероор О.Отгонжаргал, найруулагчаар Н.Чингис, редактор А.Ариунбаатар, зургийн дарга, хилийн зөвлөхөөр Хил хамгаалах ерөнхий газрын зөвлөх, хурандаа Д.Баасанжаргал, түүхийн зөвлөхөөр Батлан хамгаалах эрдэм шинжилгээний хүрээлэнгийн Цэргийн түүх судлалын төвийн дарга, хошууч Т.Сүхбаатар, зураачаар А.Баяраа, хувцасны зураачаар Д.Батмөнх, зураглаачаар Б.Чинбат, тайзны зураачаар М.Даваасүрэн, Э.Мөнх-Эрдэнэ тэргүүтэй уран бүтээлч ажилласан. Харин хойд хөршөөс зэвсэгт хүчний “Звезда” телевизийн ерөнхий найруулагч А.И.Кременецкий, найруулагч А.Ю.Архипов, гүйцэтгэх продюсероор Ю.А.Замоложинская, А.В.Корчагина, зохиолчоор А.С.Зацепина, ерөнхий зураглаачаар А.А.Оганесян, ерөнхий зураачаар Т.Асатуров нарын уран бүтээлч оролцсон.

“Халхын голд байгуулсан гавьяа” киноны эхний ангид Халхын голын байлдаан эхлэхийн өмнөх үеийн дэлхийн тэргүүлэгч гүрнүүдийн улс төр эдийн засгийн ашиг сонирхол, геополитик, бие биенээ тагнан турших ажиллагаанууд, Японы Алс Дорнодод довтлон орох нууц төлөвлөгөө, Баргууд болон хятадууд, атаман Семёновын цагаантны үлдэгдлийг Япончууд тагнан турших, хорлон сүйтгэх ажиллагаандаа хэрхэн ашигласан зэргийг өгүүлнэ. Харин дараагийн ангид дайны эхэн үеийн Монгол, Зөвлөлтийн цэргүүдийн байдал үйл ажиллагаа, Халхын гол, Буйр нуурын агаарын тулалдааны нөхцөл байдал, Баянцагааны нуруун дахь танкийн тулалдаан, ЗХУ-ын баатар Яковлёвын тухай, шархтнуудыг хэрхэн эмчилсэн талаар гарна. Түүнчлэн сүүлийн хоёр ангид Халхын голын шийдвэрлэх тулалдааны тухай, дайралтыг хэрхэн амжилттай болгосон хийгээд цус асгаруулсан тулалдаан, Монгол, Зөвлөлтийн цэргүүдийн байгуулсан баатарлаг гавьяа, дайнаас төрсөн баатрууд, Халхын голын дайн дэлхийн хоёрдугаар дайнтай хэрхэн холбогдож байгааг харуулах юм.

Монголын үндэсний олон нийтийн радио, телевиз ОХУ-ын Батлан хамгаалах яамны дэргэдэх Зэвсэгт хүчний “Звезда” телевизийн хамтын бүтээл “Халхын голд байгуулсан гавьяа” түүхэн, цуврал баримтат киноны нээлтийн ажиллагаа есдүгээр сарын 2-ны даваа гарагт 18:30 цагт “Зайсан Хилл” цогцолборын кино танхимд болно.

A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ