![]()
Монгол оронд радио өргөн нэвтрүүлэг бэлтгэн дамжуулж эхэлсэн түүхт 85 жилийн ой энэ долоо хоногт тохиож байна. Тодруулбал, Монголын радиогийн 85, “Алтан сан хөмрөг”-ийн 65 жилийн ойн өдөр есдүгээр сарын 1-нд буюу энэ ням гарагт тохионо.
1930-аад оны үе. “Засгийн газрын барилга”, “Ардын цэнгэлдэх хүрээлэн”, “Ленин клуб” хэмээн нэрлэгдэж, тухайн үедээ Улаанбаатар хотын өнгө үзэмжийн илэрхийлэл, төрх болж байсан хэдэн байшингийн үүдэнд хэсэг залуус нэгэн сонин зүйлийг байрлуулахаар шамдаж, тэрхүү хачирхалтай зүйл оройн 19:00 цагийн үед гэнэт "ярьж" эхэлснээр агаарын цэнхэр долгионыг эзэмшигч Монголын радиогийн түүхийн хуудас бичигдэж эхэлсэн түүхтэй юм. Ийн Монголын өглөө Монголын радиогоос эхлээд 85 жилийг ардаа үджээ.
Тэгвэл 
МҮОНР-ийн шинэ студийн нээлтийн үеэр МҮОНРТ-ийн Ерөнхий захирал Л.Нинжжамц“Монголын радио дүрстэй радио болж дэлхий дахинаа дуу хоолойгоо цуурайтуулах цаг ирсэн. МҮОНР-ийн эфирийн нэгдүгээр студийг Наро Банчэн хутагт сангийн дэмжлэгтэйгээр мэргэжлийн стандартын дагуу засаж, тохижуулж, хамт олондоо хүлээлгэж өглөө. Мөн студийн нээлт, баярын арга хэмжээнд Монголын радиод залуу нас, эрдэм боловсролоо зориулсан ахмадууд оролцож байна. Бид энэ өдөр ахмадууддаа Монголын радиод хийгдэж буй бүтээн байгуулалт болон нэвтрүүлэг контентоо тайлагнана. Өмнө нь энэ студиэс олон сайхан нэвтрүүлэг сонсогч түмэнд хүрч байсан бол одоо дүрстэй сонсогч, уншигч, үзэгчдэд хүрнэ” гэлээ.

Мөн МҮОНР-ийн Нэвтрүүлгийн албаны дарга Б.Баярсайхан “Монголын радиогийн 85 жилийн түүх Монгол Улсын хөгжлийн түүхтэй салшгүй холбоотой. Энэ 85 жилийн түүхийн үйл явдал бүрт Монголын радио ямар нэг хэмжээгээр оролцогч, үлгэрлэгч, манлайлагч, уриалан дуудагч байж ирсэн. Тухайлбал, Монголын радио 1935 онд анхны зайны сургалт явуулж, 1939 онд дуулалт жүжиг сонсогчдод хүргэж, 1981 онд монгол хүн анх сансарт нисэхэд сансар, дэлхий хоёрын хоорондын харилцаа холбоог иргэдэд шууд дамжуулж байсан. Монголын радио ийм арвин түүхтэй.
Шинэ мянган гараад радиогийн хөгжлийн чиг хандлага өөрчлөгдсөн. Нөгөө талаасаа радиог зөвхөн шугамын хүлээн авагчаар сонсдог үе ард үлдсэн. Радиог сонсохоос гадна үздэг, уншдаг хөгжил рүү шилжиж байна. МҮОНР эфирийн нэгдүгээр студиэ иж бүрэн тоноглож тохижууллаа. Энэ студи интернетээр дүрстэй дамжуулалт хийх олон улсын стандарт, шаардлагыг бүрэн хангасан гэдгээрээ онцлог. Эфирийн нэгдүгээр студийг шинэчлэх санхүүжилтийг Наро Банчэн хутагт сан нийгмийн хариуцлагынхаа хүрээнд манайд олгосон” гэсэн юм.

Дараагаар нь Монголын радиогийн ахмад сэтгүүлч Э.Баатарчулуун “Би Монголын радиогийн ахмадуудын нэг ээ. Би радиодоо 35 жил ажиллаж, тэтгэвэрт гарсан. Монголын радио олон улсын жишигт нийцсэн студитэй болсонд маш их баяртай байна. Биднийг ажиллаж байхад ийм студи ховор байлаа. Одоо студиэсээ шууд дүрстэй нэвтрүүлэг хийх сайхан боломж гарч ирсэн байна. Шинэ студийн тоног төхөөрөмж, шинэчлэлтэй танилцлаа. Монголын радиогийн 85 жилийн ойн арга хэмжээ маш сайхан болж байна. МҮОНР техник технологийн хөгжил дэвшилтэй хөл нийлүүлж, олон улсын студитэй болж, радиод олон шинэ, сайхан студи нээгдэж байгаад маш их баярлаж байна” гэлээ.






АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ