
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өчигдөр Чингэлтэй дүүргийн Ерөнхий боловсролын 72 дугаар сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцлоо. Нээлтийн арга хэмжээний дараа тус дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд баригдаж байгаа орон сууцны барилгын ажил удаашралтай байгаатай Дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбатын хамт газар дээр нь очиж ажиллан, гүйцэтгэгч компанийн төлөөллөөс тулгамдсан асуудлыг нь сонсож, барилгын ажлыг шуурхайлах үүрэг чиглэл өглөө.

Барилгын ажлыг гүйцэтгэж буй “Буурал сутай” компанийн захирал Д.Одбаяр “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд 48 айлын орон сууц баригдаж байна. Үүнээс газраа чөлөөлж өгсөн иргэдэд 18 айлын орон сууцыг өгнө. Барилгын ажил дуусах шатандаа орсон. Есдүгээр сард комисс хүлээж авснаар ашиглалтад орно. Дэд бүтцийн асуудал шийдэгдсэн” хэмээв.

Хотын Захирагч С.Амарсайхан “Дахин төлөвлөлтөд орсон аж ахуйн нэгжүүд төлөвлөлтийн дагуу ажлуудаа хийх хэрэгтэй. Тохижилт, ногоон байгууламжийн ажлууд хаягдаад орчны бохирдол, хаягдал үүссэн нөхцөл байдалтай байж таарахгүй. Хичнээн сайхан орон сууц барьсан ч орчны тохижилт, зам талбайн цэвэрлэгээ, гэрэлтүүлгийн ажлыг орхигдуулж, иргэд, оршин суугчдын ая тухыг алдуулж болохгүй. Газрын чөлөөлж авчихаад бүхэл бүтэн таван жил барилга байшин нь ашиглалтад ордоггүй иргэдийг хохироодог асуудал байх ёсгүй. “Буурал сутай”, “Асар өргөө” танай хоёр компани ажлаа шуурхайлж, барилгын ажлыг дуусган, гадна орчны тохижилт, ногоон байгууламжийн ажлаа хийх хэрэгтэй” гэсэн юм.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ