
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Ц.Хулан тэргүүтэй албаны хүмүүс өнөөдөр Хан-Уул дүүрэг дэх Богд хааны ордон музейн 1.6 га газрыг цэцэрлэгт хүрээлэн болгож тохижуулах ажлын явцыг шалгалаа. Тус цэцэрлэгт хүрээлэнгийн зураг төслийг “Нутагт консалтинг” ХХК гүйцэтгэсэн бол “Сэнзо констракшн” төслийн ерөнхий гүйцэтгэгчээр ажиллаж байна. Нийслэлийн 380 жилийн ойг тэмдэгдэн өнгөрүүлэх ажлын хүрээнд хийгдэх тус цэцэрлэг нь 14 мянган м.кв талбайг хамрах бөгөөд үүнээс 5600 м.кв талбайг хатуу хучилттай замаар засаж 6320м.кв талбайг зүлэгжүүлж цэцгэн мандал тарихаар төлөвлөгджээ. Мөн Богд хааны ордон музйн цэцэрлэгт хүрээлэнд түүхэн дурсгалын 13 хөшөөг байрлуулах бөгөөд үүнд 4,4 метрийн өндөртэй Богд хааны хүрэл хөшөө, гурван метрийн өндөртэй Богдын Лүндэн, зургаан метр урттай Мөнх тэнгэрийн хүчин дор, Цагаан шонхорын хүрэл баримал зэрэг сүрлэг хөшөөнүүд сүндэрлэх аж.

Одоогийн байдлаар газар шорооны ажлууд хийгдэж дуусаад тохижилтын ажил эхлэхэд бэлэн болсон. Гэвч нийт тохижилт хийгдэх талбайн 57 хувь нь хувийн хэвшлийн “Вантрейд” ХХК-ний эзэмшлийн газарт харъяалагдаж байгаагийн улмаас газрын маргаан үүсч, асуудал нь шүүхээр шийдвэрлүүлэх хэмжээнд хүрсэнтэй холбогдуулан цэцэрлэгжүүлэлтийн ажил саатахад хүрсэн байна.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан “Нийслэлчүүдэд ногоон байгууламж бүхий цэцэрлэгт талбай байгуулах асуудал юу юунаас чухал. Богд хааны музейг түшиглэн байгуулах хөшөөт цэцэрлэгт хүрээлэнгийн ажлыг зайлшгүй хэрэгжүүлэх шаардлагатай учраас ирэх долоо хоногийн ажлын өдөр тухайн орчинд газар эзэмшиж байгаа компанийн удирдлагуудыг хүлээн авч уулзаж, шүүхийн бус аргаар ойлголцолд хүрэх, улмаар цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилтын ажлыг эрчимжүүлэх”-ийг холбогдох албаныханд үүрэг болгов.
Дараагаар нь хотын удирдлагууд Богд хааны ордон музейгээр зочилж, үзмэрүүдтэй нь танилцав. Богд хааны ордон музейн захирлын үүрэг гүйцэтгэгч Ц.Эрдэнэбаатар хотын удирдлагуудда хандан сонирхолтой мэдээллийг хүргэсэн юм. Хотын Захирагч С.Амарсайхан нийслэлийн 380 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд Богд хааны ордон музейн тохижилтыг сайжруулах, үзмэрүүдийг сэргээн засах чиглэлээр дэмжиж ажиллахаа илэрхийллээ.
Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ