Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг 2019 оны 9 дүгээр сарын 2-5-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Беларусь Улс /БНБУ/-д айлчилж, Минск хотноо зохион байгуулагдсан “Шинэлэг арга хэрэгсэл, технологи ашиглан терроризмтой тэмцэх нь” олон улсын өндөр түвшний бага хуралд оролцов.

НҮБ-ын Терроризмтай тэмцэх алба, БНБУ-ын Гадаад хэргийн яамнаас хамтран зохион байгуулсан дээрх хурлаар орчин үед цахим ертөнц болон шинэ технологийг террорист бүлэглэлүүд хэрхэн ашиглаж байгаа талаар ярилцаж, тэдэнтэй хэрхэн ямар аргаар тэмцэх тухай санал солилцов.

Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг уг хуралд тавьсан илтгэлдээ Монгол Улс терроризмтэй хэрхэн тэмцэж, ямар бодлого баримталж байгаа талаар танилцуулахын зэрэгцээ НҮБ-ын ЕНБД-ын орлогч, НҮБ-ын Терроризмтай тэмцэх албаны дарга В.И.Воронковтой уулзаж, хоёр талын цаашдын хамтын ажиллагааны талаар ярилцав. НҮБ-ын зүгээс Монгол Улсын терроризмтэй тэмцэх чиглэлээр хэрэгжүүлж буй үйл ажиллагааг сайшааж, цаашид тодорхой чиглэлээр хамтран ажиллах боломжуудын талаар санал солилцов.
Айлчлал үргэлжилж байна.
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ