Эрүүл мэндийн яам, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагатай хамтран хөтөлбөрийн дунд хугацааны хамтарсан үнэлгээг 2019 оны 08 дугаар сарын 26-аас 09 дүгээр сарын 06-ны хооронд хийж гүйцэтгэсэн.
Тус үнэлгээний зорилго нь “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн үндсэн гол бүрэлдэхүүн хэсгүүдийн өнөөгийн ололт амжилтад дүн шинжилгээ хийж, цаашид хөтөлбөрийн хэрэгжилтийг сайжруулахад дэмжлэг үзүүлэх, ололт амжилт, сургамжууд, тулгарч буй саад бэрхшээлүүдийг тодорхойлж, үндэсний хариу арга хэмжээг бэхжүүлэх боломжуудыг тодорхойлоход оршино.
“Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн хүрээнд хепатитийн вирусийн халдварын эрт илрүүлэг шинжилгээнд эрүүл мэндийн даатгалтай нийт 929129 иргэн хамрагдсан байна. Энэ нь хамрагдвал зохих 15-аас дээш насны хүн амын 60.6 хувийг эзэлж байна. Үүний зэрэгцээ эрүүл мэндийн даатгалгүй олон хүн элэгний В,С вирусийн халдвар илрүүлэх шинжилгээ, эмчилгээнд хамрагдсан байна.
Үнэлгээний урьдчилсан дүнгээр “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөр нь амжилттай хэрэгжиж байна гэж үнэлэгдсэн. Тухайлбал ухуулга нөлөөллийн ажлыг нэмэгдүүлэн, эрүүл мэндийн салбарын урьдчилан сэргийлэлт, эмчилгээ болон өвчтөний хяналтыг сайжруулах чиглэлээр чадавхийг бий болгож, лаборатори болон тандалтын системийг бэхжүүлэн сайжруулах чиглэлээр богино хугацаанд үр дүнтэй ажилласан байна.
Цаашид бид иргэд тэр дундаа хөдөө орон нутагт алслагдсан сум, сууринд амьдарч байгаа хүмүүс вирусийн ачаалал тоолох шинжилгээнд хамрагдалт, эмчилгээгээ цаг тухайд нь хийлгах асуудалд анхаарч үйл ажиллагаагаа эрчимжүүлж ажиллах шаардлага байна гэдэг дүгнэлтэд хүрээд байна.
Эрүүл мэндийн байгууллагууд бүх шинжилгээ, оношилгоо, эмчилгээг цаг тухайд нь ямар ч хүндрэлгүйгээр хүн амдаа хүргэхэд бэлэн ажиллаж байна.
Иймд иргэд өөрсдийн эрүүл мэндэд анхаарч элэгний вирусийн халдварын илрүүлэг шинжилгээг өрх, сум, аймаг, дүүргийнхээ эмнэлэгт хийлгэмээр байна. Хэрэв халдвар илэрвэл вирусийн ачаалал тоолох шинжилгээгээ үнэ төлбөргүй хийлгээд эмчилгээгээ цаг тухайд эхлээд эдгэрэх хэрэгтэй.
Хэрэв халдвартайгаа мэдсээр байж эмчилгээ хийлгэхгүй яваад байвал өвчин хүндэрч элэгний хатуурал болж улмаар хорт хавдарт шилжин “Элэг бүтэн” амьдралаа үгүй болгоно гэдгээ ойлгох нь чухал байна.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ