
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өчигдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо Наадамчдын гудамжнаас шинэ нисэх онгоцны буудлын хурдны зам руу холбогдох 13 км зургаан эгнээ, хоёр урсгалтай зам барих ажлын бэлтгэлийг хангах үүднээс тухайн газар дээр нь ажиллаж, холбогдох албаны хүмүүст үүрэг чиглэл өглөө. Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөө, Яармаг орчмын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсан тухайн замын траст гурван аж ахуйн нэгж газар авч, хашаалсан байгаа юм.
Хот байгуулалтын хөгжлийн газрын дарга Б.Ууганбаяр “Яармагт сургууль, цэцэрлэг, орон сууцны барилгууд ихээр баригдаж байна. Дан ганц Яармагийн зам цаашдаа ачааллаа дийлэхээргүй болж байна. Энэ замыг барих зайлшгүй шаардлагатай. Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөөг 2013 онд УИХ-аас баталсан. Үүнийгээ мөрдөж ажиллаж байна. Нийслэлээс зам барихаар төлөвлөлт хийсэн байсан газар дээр БОАЖЯ-аас газар олгосон нь асуудал үүсгээд байна. Аж ахуйн нэгжүүдэд урьдчилан мэдэгдсэн. Холбогдох хуульд заасны дагуу хоёр удаа сонсох ажиллагаа явуулсан. Төр хувийн хэвшил гурван талт гэрээ хийх зэргээр аль болох боломжит хувилбараар энэ замыг гаргах тал дээр ажиллаж байгаа” хэмээлээ.
Уг зам нь Шинэ Монгол Харүмафүжи сургуулийн баруун талаас урагшаа гарч шинэ нисэх онгоцны буудал руу явах хурдны замтай нийлэх юм байна. Цаашлаад 22-ын товчооны зам руу хүрэх хоёр салаа замын эхлэл болж байгаа юм. Авто замыг хөгжүүлэх мастер төлөвлөгөө болон Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсан зам юм байна.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан “Хоёр, гуравхан газраас болоод бүхэл бүтэн хотын зам талбайн ажил явдаггүй, дэд бүтцийн асуудал нь шийдэгддэггүй байж болохгүй. Маргаашнаас эхлээд энэ хашаануудын эздэд хугацаатай мэдэгдэл өг. Мэдэгдэл өгсөн хугацаанд хашаагаа татаж замын трас чөлөөлөхгүй бол шууд буулга” хэмээн нийслэлийн Авто замын хөгжлийн газар, Хот байгуулалт хөгжлийн газар, нийслэлийн Газрын албаны удирдлагуудад хугацаатай үүрэг даалгавар өглөө.
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ