
Нийслэлийн Байгаль орчны газраас Байгаль орчин, уур амьсгалын сантай хамтран “Уур амьсгалын өөрчлөлт ба хүлэмжийн хийн тооллого” сэдэвт сургалт, ярилцлагыг 2019 оны есдүгээр сарын 06-ны өдөр Хангарди ордонд зохион байгуулав.
Уг сургалт ярилцлагад Байгаль орчин аялал жуулчлалын яамыг төлөөлж Цаг уур, орчны шинжилгээний газрын Орчны шинжилгээний хэлтсийн дарга доктор Д.Батбаяр болон Байгаль орчин, уур амьсгалын сангаас мэргэжилтэн Б.Тэгшжаргал, Ц.Гэрэлмаа, Ц.Хонгор нар “хотынхон”-д номын дуу сонсгов. Уг сургалт нь “нэг нь ярьж нөгөө нь сонсдог сургалт” гэхээсээ илүүтэй халуун дотно ажил хэрэгч уур амьсгалд өрнөсөн чөлөөт ярилцлага хэлбэртэй болсныг тэмдэглүүштэй. Энэ сургалтад Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны төлөөлөл оролцсоноос гадна Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлагуудаас Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт зохицуулалтын газар, Нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацийн газар, Нийтийн Тээврийн үйлчилгээний газар, Нийслэлийн Хөдөө аж ахуйн газар, Нийслэлийн Статистикийн газар, Нийслэлийн Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газар зэрэг агентлагууд идэвхтэй оролцлоо.
Сургалтын гол зорилго нь уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад Улаанбаатар хотын оруулах хувь нэмрийг тодорхойлох ажлын хүрээнд “Хүлэмжийн хийн ялгарал” гэж юу болох, түүнийг бууруулах анхны алхам, арга хэрэгсэл болох “хүлэмжийн хийн тооллогыг хэрхэн яаж явуулах арга, аргачлал”-ын талаар ярилцав. Сургалтад оролцогчид хүлэмжийн хийн ялгарлын үндсэн ойлголтуудын талаар нэгдсэн байр суурьд хүрсэн төдийгүй дараагийн уулзалт ярилцлагыг ямар сэдвээр явуулах талаар хэлэлцэв.
Хүлэмжийн хийн ялгарлыг тооцох, түүнийг бууруулах арга замаа тодорхойлох нь иргэн бүрд хамаатай асуудал мөн бөгөөд хотын ирээдүйн хөгжилд шийдвэрлэх үүрэгтэй төдийгүй нийслэлд ирээдүйд нүүрлэх аюулыг урьдчилан харах, сэргийлэх боломжийг олгох юм.
НИЙСЛЭЛИЙН БАЙГАЛЬ ОРЧНЫ ГАЗАР
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ