“Намрын ногоон өдрүүд-2019” арга хэмжээн 9-р сарын 18-24 өдрүүдэд Мишээл экспо төвд зохион байгуулна. Хүн амын хүнсний хангамжийг тогтворжуулах, үндэсний үйлдвэрлэгчдийн шилдэг бүтээгдэхүүн, эх орны хөрсөнд ургасан шинэ ургацын дээжийг хэрэглэгчдэд шууд нийлүүлэх нөхцөлийг бүрдүүлэх зорилготой “Намрын ногоон өдрүүд” нэгдсэн арга хэмжээг Монгол улсад атар газар эзэмшсэний 60 жилийн хүрээнд “Эрүүл хүнс – Эрүүл Монгол хүн” уриан дор болох юм.
“Намрын ногоон өдрүүд-2019” нэгдсэн арга хэмжээний үеэр 9-р сарын 20-нд “Баяжуулсан хүнс”, 9-р сарын 21-нд “Атар-60 жил” болон “Үндэсний хоол”, 9-р сарын 22-нд “Мах сүүний анхдугаар аян”, 9-р сарын 23-нд “Органик хүнс” өдөрлөгүүдийг тус бүр зохион байгуулна.
Хүнсний боловсруулах салбарын өрсөлдөх чадварыг сайжруулах, хүнсний импортыг орлох, экспортыг нэмэгдүүлэх, дэвшилтэт техник, технологийг нэвтрүүлэх, орон нутгийн үйлдвэрлэлийг дэмжих, хүнсний салбарт эрүүл, шударга өрсөлдөөнийг өрнүүлэх, харилцан туршлага судлах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор “Эрүүл Монгол хүнс” үзэсгэлэн худалдааны үеэр хүнсний шилдэг бүтээгдэхүүний шалгаруулалтыг дараах номинацаар зохион байгуулна.
- Шинэ нэр төрлийн шилдэг бүтээгдэхүүн
- Хүнсний экспортын шилдэг бүтээгдэхүүн
- Хүнсний импортыг орлох шилдэг бүтээгдэхүүн
- Хүүхдэд зориулсан шилдэг бүтээгдэхүүн
- Орон нутгийн хүнсний шилдэг бүтээгдэхүүн
Энэхүү үзэсгэлэн худалдаанд оролцох сонирхолтой хүнс үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүд хүсэлт бүхий албан бичигтэй 9-р сарын 12-14-ны өдрүүдэд ХХААХҮЯ-ны Хүнсний үйлдвэрийн хөгжлийн бодлого зохицуулалтын газрын мэргэжилтэн Ц.Цэцэгбадам, 504 тоот өрөөнд (холбоо барих утас: 261962, 88020727) бүртгүүлнэ үү. Бүртгүүлэх үедээ үзэсгэлэн худалдаанд оролцогчид ХХААХҮЯ-тай хариуцлагын гэрээ байгуулан, мандат авах юм.
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ