
Нийслэлийн хөрсний бохирдлын өнөөгийн байдлыг төр засгийн анхааралд хүргэх, иргэд олон нийтийн ойлголт мэдлэгийг нэмэгдүүлэхээр “Хөрс ба амьдрал” гэрэл зургийн уралдаан, хөрсний бохирдлыг бууруулах төсөл бүтээлийн уралдааныг нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Монгол Гэрэл зурагчдын нэгдсэн холбоотой хамтран зохион байгууллаа.
Өнөөдөр Монголын Уран зургийн галлерейд тус уралдааны шилдгүүдийг тодруулж гэрэл зургийн үзэсгэлэнг нээлээ. Үзэсгэлэнд “Хөрс ба амьдрал” уралдаанд бүтээлээ ирүүлсэн 30 гаруй гэрэл зурагчны 80-аад гэрэл зураг дэлгэгджээ.

“Нийслэлийн хөрсний бохирдлын өнөөгийн бодит байдал, хөрсний бохирдлын хор нөлөөг иргэд, олон нийтэд гэрэл зургаар дамжуулан хүргэж, тэдэнд орчин тойрныхоо хөрс хамгаалах хандлагыг төлөвшүүлэх зорилгоор “Хөрс ба амьдрал” гэрэл зургийн уралдааныг зохион байгуулсан” хэмээн Монголын Гэрэл зурагчдын нэгдсэн холбооны дарга Ц.Батбаатар онцоллоо.
“Хөрс ба амьдрал” гэрэл зургийн уралдаанд Ш.Ганзоригийн бүтээл “Хогон дундах бидний ирээдүй” бүтээл шалгарсан бол, хөрсний бохирдлыг бууруулах төсөл бүтээлийн уралдаанд Шинжлэх ухааны академийн хими, химийн технологийн хүрээлэнгийн академич Ж.Тэмүүжингийн судалгааны бүтээл шалгарлаа. Тэрээр гэр хорооллын нүүрсний хаягдал үнсийг ашиглан шингээх материал үйлдвэрлэж хөрсний бохирдлыг бууруулах боломжтой талаараа судалгааны ажил хийжээ.
Нийслэлийн хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ