Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрсөн амралтын өдрүүдээр Дорноговь аймагт ажиллаж Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцлаа.
“Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлого”-д тусгагдсаны дагуу баригдаж буй 414.6 км төмөр замын ажил Дорноговь аймгийн Мандах, Зүүнбаян гэсэн хоёр суманд зэрэг үргэлжилж байгаа юм.
Ажлын ерөнхий гүйцэтгэгчээр Зэвсэгт хүчний жанжин штаб, туслан гүйцэтгэгчээр одоогийн байдлаар дотоодын 15 аж ахуйн нэгж ажиллаж байна. Төмөр замын доод суурийн ажлыг гүйцэтгэж буй компаниудын ажлын гүйцэтгэл харилцан адилгүй ч аравдугаар сарын 20-н гэхэд төлөвлөгөөт ажлаа дуусгана гэж Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад танилцууллаа.
Гэхдээ улирлын чанартайгаар тавигдсан энэ хугацааг сунгах, хүйтний улиралд ч гэсэн бүтээн байгуулалтыг үргэлжлүүлэх боломжтой эсэхийг лавлахад, аж ахуйн нэгжүүд арванхоёрдугаар сарын сүүл хүртэл ажил гүйцэтгэх боломжтой гэсэн юм.
Нэг талаас эдгээр компаниуд нь нэгэнт хүн хүч, техник хэрэгслээ татаж, байрлан ажиллаж байгаа тул хуваарьт ажлаа дууссаны дараа Тавантолгой чиглэл рүү үргэлжлүүлэн ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийллээ. Тиймээс Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга саналыг дэмжиж, арванхоёрдугаар сар хүртэл төмөр замын суурийн далангийн бэлдэц болоод туслах замын ажлуудыг хийх боломжтой гэж үзлээ. Ингэснээр хоёрдугаар сарын сүүлч, гуравдугаар сарын эхээр доод бүтцийн ажилдаа шуурхайлан орох боломж бүрдэх юм.
Улмаар Монгол Улсын Ерөнхийлөгчийг дагалдан явсан Зам тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан, Зэвсэгт хүчний жанжин штабын дарга, хошууч генерал А.Ганбат, “Монголын төмөр зам” ТӨХК, УБТЗ ХНН-ийн удирдлагууд болон газар дээрээ ажиллаж байгаа албан тушаалтнууд арванхоёрдугаар сар хүртэл үргэлжлэх тус тусын ажил үүргийн талаар дэлгэрэнгүй ярилцлаа.
Энэ сард багтан үе угсрах бааз ашиглалтад орж, 20 мянган ширхэг буюу 5 км бетон дэр хэдийн үйлдвэрлэгдсэн байхад Зүүнбаян чиглэлээс 10 км төмөр замын ажил дөнгөж 25 хувьтай үргэлжилж байгаа асуудалд анхаарал хандуулахыг Ерөнхийлөгч ЗХЖШ-ын удирдлагуудад үүрэг болгов. Үүнээс гадна замын зураг төслийн ажлыг “Монголын төмөр зам” ТӨХК, УБТЗ ХНН-ийг хамтраад шуурхай дуусгахыг анхааруулав.
Мөн аж ахуйн нэгжүүдийн гүйцэтгэлд хяналт тавьж, гүйцэтгэлийнх нь дагуу мөнгийг нь олгох байдлаар дэмжин ажиллаж, их бүтээн байгуулалтынхаа ажлын зохион байгуулалтын менежментийг өөрчилж, ажлыг эрчимжүүлэх үүрэг өглөө.


Мэдээний дүрсийг хүлээн авч үзнэ үү.
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ