Францын Страсбург хотноо 9 дүгээр сарын 6-16-ны өдрүүдэд болж өнгөрсөн 87 дахь удаагийн олон улсын яармагт Монгол Улс анх удаа зочин орноор уригдан оролцов. Тус яармагт жил бүр 900 аж ахуйн нэгж оролцож, 200 000 гаруй хүн ирж сонирхдог бөгөөд энэ жилийн үзэсгэлэн анх удаа нийт 40,000 м2 талбай газарт зохион байгуулагдлаа.

Яармагийн томоохон арга хэмжээнүүдийн нэг болсон Монголын Соёлын өдрүүд болон Страсбург дахь Дипломат төлөөлөгчийн газруудад Монголын соёлыг сурталчлах арга хэмжээг Элчин сайд А.Баттөр тус тус нээж үг хэлэв. Яармаг зохион байгуулагдсан хугацаанд “Сарны чулуу” чуулгын уран бүтээлчид монголын язгуур урлагийн тоглолтуудыг хийж, франц хэл рүү орчуулж хэвлүүлсэн “Монголын нууц товчоо” номыг орчуулагч Г.Хишиг-Эрдэнэ, зураач Р.Батцэнгэл нар танилцуулж, монголын ноолуур, арьс ширийн компаниуд, уламжлалт анагаах ухааны эмч нар өөрийн үйл ажиллагаа, бараа бүтээгдэхүүнээ нийт ирсэн зочдод сонирхуулав. Монгол Улс энэхүү яармагт анх удаа зочин орноор оролцсон тул Страсбург хотын захиргаанаас зохион байгуулалтад ихээхэн ач холбогдол өгч, яармагт ирсэн зочид, төлөөлөгчид урлагийн үзүүлбэрүүдийг таалан үзэж, Монголын соёл, ахуйн амьдралтай танилцав.
Яармаг дахь монголын талын бэлтгэл ажлыг амжилттай зохион байгуулсан “Үүрдийн монгол” нийгэмлэгийн гишүүд болон тэргүүн Б.Эрдэнэхуягт ЭСЯ-ны зүгээс талархал илэрхийлж байна.
Энэ дашрамд жил болгон Страсбург хотноо зохион байгуулагддаг Зул сарын яармагт Монгол Улсыг оролцуулах хүсэлтийг Элчин сайд Страсбург хотын захиргаанд тавилаа.



АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ