![]()
Монгол Улсын ГХЯ, БНХАУ-ын ШУӨЗО-ны Ардын засгийн газар хоорондын хамтын ажиллагааны Ажлын хэсгийн хоёрдугаар хуралдаан 2019 оны 9 сарын 19-ний өдөр Өрөмч хотноо болов. Хуралдааныг Монгол Улсын ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн, БНХАУ-ын Шинжаан Уйгурын өөртөө засах орны Ардын засгийн газрын Дэд тэргүүлэгч Жан Чуньлинь нар тэргүүлж, Ховд, Баян-Өлгий, Говь-Алтай, Увс аймгуудын удирдлага, БНХАУ-ын ГХЯ-ны төлөөлөл болон хоёр талын холбогдох албан тушаалтнууд оролцов.
2007 онд байгуулснаас хойш хуралдаагүй байсан энэхүү механизмыг 12 жилийн дараа ийнхүү сэргээж байгаад талууд баяртай байгаагаа илэрхийлж энэхүү механизмаар дамжуулан Монгол Улс болон ШУӨЗО, яланугуяа Монгол Улсын баруун бүсийн 5 аймаг болон ШУӨЗО-ны хооронд бүх талын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүлэх илүү их боломж нээгдэж байгааг онцлон тэмдэглэв. Цаашид энэхүү механизмын үйл ажиллагааг тогмолжуулж хоёр жилд нэг удаа харилцан зохион байгуулахаар тохиров.
Энэ удаагийн хуралдаанаар талууд худалдаа, эдийн засаг, дэд бүтэц, зам, тээвэр, хөдөө аж ахуй, хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагааны өргөн хүрээний асуудлаар санал солилцож, олон асуудлаар тохиролцоонд хүрэв. Тухайлбал, хоёр талын холбогдох боомтын ачаа тээвэр, зорчигч хилээр нэвтрэх хүчин чадлыг нэмэгдүүлэх, үйлчилгээг сайжруулах чиглэлд хамтран ажиллаж, энэ хүрээнд боомтын дэд бүтцийн бүтээн байгуулалтыг урагшуулж, боомтын менежментийн ажлын уулзалтын механизмыг байгуулж, боомт дээр үүссэн асуудлыг цаг тухайд нь хэлэлцэж шийдвэрлэж байхаар тохиролцов. Хоёр талын хил орчмын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэхийн тулд хоёр тал экспо, үзэсгэлэн тогтмол зохион байгуулахаар тохиров. Түүнчлэн Монгол Улсаас мах, махан бүтээгдэхүүн, малын гаралтай түүхий эд Хч ятад руу гаргах талаар талууд санал солилцов.
Талууд боловсрол, шинжлэх ухаан, эрүүл мэнд, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажилагааг хөгжүүлэх талаар санал солилцов. Энэ хүрээнд их дээд болон тусгай мэргэжлийн сургуулиуд хооронд хамтын ажиллагаа тогтоох, мал амьтны өвчнөөс урьдчилан сэргийлэх техникийн хамтын ажиллагааны судалгааг урагшлуулах, хил дамнасан аялал жуулчлалын хамтын ажиллагааг дэмжихээр тохиролцов.
“Монгол, Хятад, Оросын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхэд ШУӨЗО чухал үүрэгтэйг монголын талаас онцлоод энэ хүрээнд Монгол, Хятад, Орос гурван улсын авто машины тээвэрлэлтийг эхлүүлэхээр болов.
Энэ удаагийн хуралдаанаар хэлэлцэж тохиролцсон асуудлаар протокол үйлдэж Монгол Улсын ГХЯ-ны Төрийн бичгийн дарга Д.Даваасүрэн, ШУӨЗО-ны Ардын засгийн газрын Дэд тэргүүлэгч Жан Чуньлинь нар гарын үсэг зурав.
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ