Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан өнөөдөр нийслэлийн Нийтийн тээврийн үйлчилгээний газарт ажиллаж, өнгөрсөн дөрөвдүгээр сард өгсөн хугацаат үүрэг даалгаврын биелэлт, хэрэгжилтийн явцыг шалгалаа. Нийтийн тээврийн үйлчилгээний газрын удирдлагууд “Өнөөдрийн байдлаар нийслэлд 800 гаруй автобус үйлчилгээнд явж байна. Өглөө, оройдоо ачааллын цагуудад 100 автобус нэмэлтээр гаргаж байгаа. Энэ сард багтаан дахин 100 автобусаар хүчин чадлаа нэмэгдүүлэхээр ажиллаж байна. Нийтийн тээврээс орж байгаа орлогоо бүрэн хянаж чадахгүй байна. Машин/цагийн зардлаа багасгах үүднээс зарим чиглэлийн автобусны тоог ачаалал бага үеэр хасаж байгаа” хэмээн танилцуулав.
Хотын Захирагчийн өгсөн үүрэг даалгаврын биелэлт тун хангалтгүй, өөрсдөө менежмент, зохион байгуулалт огт хийгээгүй байгаад шүүмжлэлтэй хандаж байв. Түүнчлэн иргэдийн зүгээс сүүлийн нэг сар гаруй хугацаанд автобусны хоорондын зай хол, автобусны хүрэлцээ тун бага байгаа, жолооч, хянагч нарын зан харилцаа доголдолтой байна гэсэн гомдол маш ихээр ирж буйг Нийтийн тээврийн үйлчилгээний газрын удирдлагуудад сануулсан юм. Энэ бүх асуудалд яаралтай зохион байгуулалт хийж, иргэдийг ая тухтай зорчих бүхий л боломж бололцоог бүрдүүлэхийг чиглэл болгон дахин нэг сарын хугацаатай үүрэг өглөө.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан “Нийтийн тээврийн үйлчилгээний зохион байгуулалтыг сайжруул, танай байгууллага бодлого боловсруулж, хэрэгжүүлж, хяналтаа тавьж байгаагийн хувьд үүн дээрээ дорвитой арга хэмжээ авч ажиллах хэрэгтэй. Ажлын байрны хяналтыг сайжруулж, жолооч нарынхаа хувцас хэрэглэлийг жигдрүүлэх, ажиллаж хөдөлмөрлөх нөхцөлийг бүрдүүлж, нийгмийн асуудлыг нь шийдвэрлэ. Жолооч нараар орой ажил тарсны дараа автобус цэвэрлүүлдэг байдлаа зогсоо. Цэвэрлэгээ үйлчилгээ хийдэг хүн хүчний бүтэц зохион байгуулалтаа хий. Өдөржин замын хөдөлгөөнд оролцож, түгжрэл дунд явж явж ирээд шууд гэртээ хариад амарч чадахгүй автобусаа цэвэрлэдэг байж болохгүй” хэмээлээ.
Мөн “Холбогдох байгууллагууд хяналтаа тавиад ирэх сарын 20 гэхэд орлогоо хянаж, зарлагаа багасгах, үйлчилгээний чанар стандартыг сайжруулах ажлыг нүдэнд үзэгдэж гарт баригдахаар, иргэд, үйлчлүүлэгчдэд мэдэгдэхүйц өөрчлөлтийг хий. Бидэнд зүгээр суух цаг хугацаа байхгүй. Тээврийн хэрэгслийн аюулгүй байдлыг бүрэн ханга. Хар утаа ялгаруулдаг, орчин бохирдуулдаг автобуснуудыг жагсаалаас гарга. Хэзээ шаарлага хангана тэр үед нь шугаманд гарга. Жолооч нарын сахилга бат, хариуцлага, хувийн соёл, ариун цэвэр гэх мэт ажлын байрны хяналтыг хатуу зохион байгуулалтад оруул. Жолооч нарыг сургалтад хамруулж байгаа бол сургасан шиг сурга. Долоо хоног бүр нийслэлийн Иргэний танхимд сургалт зохион байгуул. Танай байгууллагатай хамтран ажиллаж байгаа 19 компанид нийслэлд өгөх өрөө төлж дуусга, 2020 оны нэгдүгээр сараас өмнө багадаа 300 автобусны парк шинэчлэл хийх хугацаатай үүрэг даалгавар өг. Парк шинэчлэл хийж чадахгүй, цэвэрлэгээ үйлчилгээгээ хийдэггүй компаниудтай хот дахин хамтарч ажиллахгүй.
“Улаанбаатар смарт карт” компанийн бүх систем, хяналт, хөрөнгө санхүүгийн талаарх мэдээллийг долоо хоногийн дотор Улаанбаатар хотын холбогдох байгууллагууд, Санхүү, төрийн сангийн хэлтэс, нягтлан бодох бүртгэл, аудит, хяналт, шинжилгээний үнэлгээний газар болон улаанбаатарчуудын өмнө нээлттэй болгож өгөх хугацаатай үүрэг даалгавар өг. “Улаанбаатар Смарт карт” компанийн гүйцэтгэлд хяналтаа тавь. Оролцоогоо нэмэгдүүл. Танайх системээ бүрэн хяналтандаа авч, “Улаанбаатар смарт карт”-ын гэрээ хэлэлцээрийг цуцал. Хөндлөнгийн нэг компани оруулчихаад мөнгөө хумслуулаад байдаг, тэр мөнгөө хэмнэж, алдагдалгүй болох гэж байна гээд ард түмнийг морь мал мэт чихэлдүүлж, ачиж явж огт болохгүй. Түүнчлэн такси үйлчилгээ эрхлэх хүсэлтэй байгаа хувь иргэдийг бүртгэж зохион байгуулалтад оруул. Такси үйлчилгээнийхнийг ирэх сарын 1 гэхэд бүртгэж зохион байгуулалтад оруулсан байх ёстой” хэмээн хугацаатай үүрэг даалгавар өглөө.
Нийслэлийн хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ