
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Хөвсгөл аймгийн иргэдтэй уулзаж Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа ажил, нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдал зэргийн талаар товч танилцуулав.


Засгийн газар уналтад ороод байсан эдийн засгийг сэргээн, нийгэмд шударга ёс тогтоох, хууль бус уул уурхай эрхлэхийг цэгцэлж байгааг иргэд дэмжихээ илэрхийлэв. Эдийн засгийн өсөлтийн үр шимийг айл өрх, иргэн бүр хүргэх нь чухал байгааг мөн санууллаа.
Засгийн газар Хөвсгөл нуур орчмын бүсийг “Эко аялал жуучлалын бүс” болгон хөгжүүлэх зорилгоор :
-Хатгал-Жанхай-Тойлогт чиглэлд 37.9 км хатуу хучилттай авто зам
-Хатгал, Жанхай, Дээд модонт булан, Ардаг, Тойлог зэрэг газарт 500 автомашины найман зогсоол байгуулах
-Хөвсгөл нуурт усан замын тээврийн төв байгуулах зураг төсөл боловсруулах
-Хатуу хог хаягдлыг дарж булшлах технологи бүхий хоёр цэгийг Хатгал тосгон, Ханх суманд байгуулах
-Шингэн хог хаягдлыг нөөцлөх хоёр цэгийг Хатгал тосгон, Ханх суманд байгуулах
-Орон нутгийн шингэн, хатуу хог хаягдал зөөвөрлөх тээврийн хэрэгсэлтэй болгох
-Түр отоглох 22 цэг болон автомашины зогсоолд ариун цэврийн 29 байгууламж байгуулахаар болсныг Ерөнхий сайд хэлэв.
Мөн “ Хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, ахмад настан, өрх толгойлсон эцэг, эх гэсэн зорилтот бүлэгт Засгийн газар халамж, дэмжлэгээ үзүүлнэ. Хөдөлмөрийн чадвартай бусад хүн ажил хийх ёстой. Ажлын байр олон ч ажил хийх сонирхолтой хүн ховордсон” гэдгийг ч тодотгов.
Хөвсгөл аймгийн нисэх буудлыг Олон Улсын нисэх буудал болгох, “Авъяас” сургууль, спортын сургууль, 100 хүүхдийн ортой цэцэрлэг барихад шаардагдах хөрөнгийг ирэх оны төсөвт суулгана гэв.
Хөвсгөл аймаг 2019 оныг “Хүүхэд хамгаалал, өрхийн хөгжлийг дэмжих жил” болгосон байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ