
Төрөөс мөнгөний бодлогын талаар 2020 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг УИХ-аар хэлэлцүүлэхээр Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан, УИХ-ын дарга Г.Занданшатарт өнөөдөр өргөн барилаа.
Төрийн мөнгөний бодлого нь Монгол Улсын эдийн засагт гарч буй эерэг өөрчлөлтийг бататгах, үүсч болзошгүй эрсдэлээс сэргийлэх, эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангаж, нийт ард иргэд, бизнес эрхлэгчдэд хүртээмжтэй болгоход чиглэсэн бодлогын зорилтуудыг тусгалаа.
Монгол Улсын эдийн засаг, банк, санхүүгийн салбарт өнгөрсөн жилүүдэд тулгарсан олон хүнд сорилтын дийлэнхийг амжилттай шийдвэрлэсний үр дүнд эдийн засгийн болон санхүүгийн тогтвортой байдал, ойрын ирээдүйн төлөв сайжирч байна. Тухайлбал, макро эдийн засгийн нөхцөл байдал 2017 оноос тогтворжиж, 2018, 2019 онуудад сэргэлт үргэлжиллээ. Энэ нь төсөв болон мөнгөний бодлогууд дээр хийгдсэн оновчтой тохиргоо, банкны салбарт хийсэн цогц реформ, гадаад эдийн засгийн орчны харьцангуй таатай байдал, олон улсын санхүүгийн байгууллагууд болон 2 талт хамтын ажиллагаат орнуудын дэмжлэг туслалцааны үр дүн байв.
Монголбанк хэрэглээний үнийн индексээр хэмжигдэх инфляцийг ирэх онд 8 хувийн орчимд тогтворжуулж, дунд хугацаанд 6 хувийн орчимд бууруулж, тогтворжуулах зорилтыг хангасан мөнгөний бодлогыг хэрэгжүүлнэ. Эдийн засгийн гадаад орчин, дотоод идэвхжлийг харгалзан үзэхэд инфляци зорилтот түвшний орчимд тогтворжих хандлага хэвээр байна. Жилийн инфляци 2019 оны 8 дугаар сард улсын хэмжээнд 8.9 хувьтай гарлаа. Инфляцийн хэлбэлзэл нь нийлүүлэлтийн шалтгаантай мах, хүнсний ногоо, хатуу түлшний үнийн өөрчлөлтөөр тайлбарлагдаж байгаа бол эрэлтийн шалтгаантай суурь инфляци харьцангуй тогтвортой байна.

Сүүлийн 2 жил гаруй хугацаанд банк санхүүгийн системд хууль эрх зүйн шинэчлэлийн хүрээнд банк, санхүүгийн салбарын суурь багана болсон эрх зүйн актуудад эрх бүхий байгууллагатай хамтран нэмэлт өөрчлөлтүүдийг орууллаа. Технологид суурилсан шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ санхүүгийн зах зээлд олноор нэвтэрч, эрх зүйн орчинг нарийвчлан боловсронгуй болгох, харилцагчийн эрх ашгийг хамгаалах, банкны салбарын тогтвортой байдлыг хангах зорилгоор холбогдох хууль тогтоомжийг боловсронгуй болгох шаардлага улам бүр нэмэгдэж байна. Энэ хүрээнд санхүүгийн салбарын дэд бүтцийг сайжруулах, валютын зохицуулалтыг боловсронгуй болгох, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх, банкны харилцагчийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр эрх зүйн шинэтгэлийг төрийн эрх бүхий байгууллагатай хамтран үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ.
Гадаад өрийн эргэн төлөлтийг шийдвэрлэх, эдийн засгийн дархлааг нэмэгдүүлэхэд гадаад валютын нөөцийг зохистой түвшинд хүргэж нэмэгдүүлэх нь дараагийн нэг тулгамдсан зорилт болж байна. Ялангуяа, ирэх онд эдийн засгийн өсөлтийн үе үргэлжлэхээр байгаа тул гадаад, дотоод секторын тэнцвэртэй байдлыг хадгалах, валютын ханшийн зохистой бодлогыг хэрэгжүүлэх замаар валютын нөөцийг нэмэгдүүлэх боломж бүрдэхээр байна. Үүний зэрэгцээ гадаад өрийн тогтвортой байдал, дунд, урт хугацаанд эргэн төлөх болон дахин санхүүжүүлэх гадаад өрийг шийдвэрлэх чиглэлээр дотоод нөөц бололцоогоо дайчлахаас гадна олон улсын байгууллага, донор орнуудтай хамтран ажиллах хэрэгцээ шаардлага өндөр байна.
Монгол Улсын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцооны харилцан үнэлгээний үзүүлэлтийг ахиулах арга хэмжээг үргэлжлүүлэн авч, холбогдох олон улсын байгууллагуудын шаардлагыг биелүүлэхэд эрх бүхий байгууллагуудын хамтын ажиллагаа, ажлын уялдааг сайжруулах, өндөр дүнтэй мөнгө угаах гэмт хэрэгт онцгой анхаарал хандуулах идэвхтэй хамтран ажиллах хэрэгцээ шаардлага хэвээр байна.
МОНГОЛБАНК
2019 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ