Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын салбарын үйл ажиллагааг сурталчлан таниулах нээлттэй өдөрлөгийн албан ёсны нээлт Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Шаравын хөгжим "Сэрсэн тал" аялгуугаар ёслол төгөлдөр эхэллээ. Аялгууг Монгол төрийн үндэсний их найрал, сонифони найрал хөгжимчид, Морин хуурын чуулгын уран бүтээлчид Чингис хааны хөшөөний урд эгшиглүүллээ.
Салбарын үйл ажиллагааг олон нийтэд хүргэж үйл ажиллагааг БСШУС-ын Сайд Ё.Баатарбилэг нээлээ.
БСШУС-ын сайд ЁНДОНПЭРЭНЛЭЙН БААТАРБИЛЭГ:
Эрхэм хүндэт иргэдээ! боловсрол соёл шинжлэх ухаан спортын салбарын ажилтан албан хаагчид, үе үеийн ахмадууд, алдартан гавьяатнуудаа! Намрын налгар энэ сайхан өдөр Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааг сурталчлах “Нээлттэй өдөрлөг”-ийн хүрээн БСШУСЯ наас зохион байгуулж буй арга хэмжээнд хүрэлцэн ирсэнд талархал дэвшүүлж, сайн сайхныг хүсэн ерөөе.
Өнөөдөр Монгол Улсын 1,5 сая километр хавтгай дөрвөлжин нутагт 21 аймаг, 9 дүүрэг, 330 гаруй суманд үйл ажиллагаа явуулж буй 1500 цэцэрлэг, 800 гаруй ерөнхий боловсролын сургууль, ,80 гаруй их дээд сургууль, 90 мянган багш ажилтнууд ажиллаж, 1 сая 100 мянган хүүхэд багачууд, залуус сурч хүмүүжиж байна. Соёл урлагийн 780 байгууллагад 7140 ажиллагсад ажиллаж, жилд давхардсан тоогоор нийт 5 сая гаруй иргэдэд соёл урлагийн үйлчилгээ үзүүлж байна. Шинжлэх ухааны салбарт 4500 гаруй хүн ажиллаж, эрдэм шинжилгээ, судалгаа бүтээн туурвиж байна. Спортын салбарт төрийн 32 байгууллага, 70 гаруй спорт холбоод, 300 гаруй спортын клуб үйл ажиллагаа явуулж, 4300 гаруй салбарын тамирчид, ажилтан албан хаагчид ажиллаж байна.
Манай улсын нийт төрийн албан хаагчдын 54 хувь буюу 105 мянган албан хаагчид Монгол Улсынхаа иргэдэд боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын үйлчилгээ үзүүлж, улс эх орныхоо нэрийг тив дэлхийд цуурайтуулж, иргэддээ эх оронч үзэл сэтгэлгээг төлөвшүүлж, ард олныг соён гэгээрүүлэх ажлыг чинхүү сэтгэлээр хийж гүйцэтгэж байна.
Энэ чухал салбарт Монгол Улсын Засгийн газраас үеийн үед байнга анхаарч, ард иргэдийнхээ боловсролын асуудалд нэн тэргүүний ач холбогдол өгч ирсний нэг тод жишээ бол жил бүр батлагдаж буй улсын төсвийн хөрөнгө оруулалтын 15-20 хувь, МУ-ын дотоодын нийт бүтээгдэхүүний 4-5 хувийг энэ салбарт хуваарилж ирснээр харагдана.
“Иргэддээ хүргэж буй бидний үйлчилгээ”-г үргэлж дэмжиж байдагт Та бүхэндээ талархал илэрхийлье.
Та бүхнийг манай салбар бүрийн хийсэн бүтээн ажлуудтай танилцаж, зөвлөгөө мэдээлэл авч, санал бодлоо хуваалцахыг урьж байна гэлээ.
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ