
Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийн лагийн бүтээгдэхүүнийг хэрэглээнд нэвтрүүлэх боломжийг судлах, загвар төсөл хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг Барилга хот байгуулалтын яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам болон нийслэлийн Байгаль орчны газар хамтран 2019 оны тавдугаар сарын 01-ний өдөр баталсан.
Дээрх төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу нөхөн сэргээлт хийгдэхгүй орхигдсон талбайд төв цэвэрлэх байгууламжийн лаг болон дулааны цахилгаан станцуудын үнсэн сангийн үнсийг боловсруулан дүүргэгч материал болгон ашиглаж нөхөн сэргээлт хийх загвар төслийг хэрэгжүүлэхээр суурьшлын бүсээс хол, усны хамгаалалтын бүсийн гадна талбайг сонгон ДЦС-IV ТӨХК-ийн үнсэн далангийн доор 200м² талбайд лагийн бордоогоор хучиж, зүлэгжүүлэх туршилтыг хийж гүйцэтгэлээ.
Уг ажлыг лагийг боловсруулж бордоо гаргах төслийг хийж гүйцэтгэж буй “Эко тайхи” ХХК нь Япон улсын “Эко энержи систем” компанийн технологийн дагуу 2019.08.25-ны өдрөөс 2019.09.27-ны өдрийн хооронд хийж гүйцэтгэсэн бөгөөд тус компани нь Япон улсын арга аргачлалын дагуу гаргаж авсан бактерийн тусламжтайгаар амьтан, ургамлын хог хаягдал ашиглан өндөр чанарын бордоо үйлдвэрлэх, үйл ажиллагааг эрхэлдэг бөгөөд бактери болон модны үртэс, тахианы сангас болон бусад шаардлагатай зүйлсийг хольж өсгөвөр бэлдэж, бэлэн болсон 10м3 өсгөврийг 500м3 үртэстэй хольж, 4-7 хоногийн дараа лагтай холих замаар бордоог бэлтгэдэг технологиор ажилладаг.
Шинжилгээний хариу, бордоолог чанарын үзүүлэлтэд үндэслэн ургамлын өсөлт хөгжилтөд хэрхэн нөлөөлөхийг тодорхойлох туршилтын үр дүн сайн гарсан бөгөөд лагаас гарган авсан бордоог хүнсний ногооны 14 төрөл, 50 орчим тасалгааны цэцэг, хайлаас модыг үрээр, үхрийн нүдийг үрсэлгээгээр, хөх тариа, буудай гэсэн төрлүүдэд ургамлын өсөлт хөгжилтийн нөлөөлөл болон аюулгүй байдлын туршилт судалгааг амжилттай хийж гүйцэтгээд байна.
НИЙСЛЭЛИЙН БАЙГАЛЬ ОРЧНЫ ГАЗАР
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ