Тэрбээр хэлэхдээ, Ерөнхийлөгч Х.Баттулга нь арван жилийн дараа Энэтхэг улсад зочилсон юм. Улмаар тус айлчлалын үеэр Энэтхэгийн ерөнхийлөгч Рам Нахт Ковинд, Ерөнхий сайд Нарендра Модит нартай уулзаж хоёр улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг хангаж цаашид Монгол, Энэтхэгийн харилцааг Стратегийн түншлэлийн түвшинд хүргэж ажиллаж байхаар тохиролцов.
Мөн хоёр орон нь соёл иргэншил, түүх, оюун санаа, соёлын холбоо, ардчилал, эрх чөлөөг эрхмэлсэн нийтлэг үнэт зүйлтэй тул ирээдүйд бүхий л талын харилцаагаа улам өргөжүүлэхээр болсон байна.
Түүнчлэн төрийн тэргүүнүүдийн уулзалтын үеэрээ терроризмын эсрэг үйл ажиллагаанд хамтран идэвхитэй ажиллах тухай ярилцсан төдийгүй эл бүс нутагт хамтын ажиллагааг өргөжүүлэхээр болжээ.
Улмаар Энэтхэг улсаас Монгол улсруу зорчих виза шууд олгох зохицуулалт хийхийг талууд тохиролцсон аж.
Мөн айлчлалын хамгийн чухал хамтын ажиллагаа нь Монгол Улсад газрын тос үйлдвэрлэх үйл ажиллагааг Энэтхэг улсын тал 1.2 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлээр санхүүжүүлэхээр болсон явдал байлаа.
Төрийн айлчлалын үеэр Монгол Улс нь, 76 орны бүрэлдэхүүнтэй эко нарны энергийн олон улсын эвсэлд нэгдэх хүсэлтээ өгсөн байна. Учир нь Монгол орон жилийн 270 өдөр нь нартай байдаг тул дээрх хүсэлт нь экологийн хувьд ач холбогдолтой чухал зүйл боллоо. Харин боловсролын салбарт Энэтхэгийн Засгийн газраас Монгол залуучуудад олгож буй тэтгэлэгийг нэмэх шийдвэр гаргасан юм. Энэ нь ихэвчлэн буддизмын сургалтын тэтгэлэг ажээ.
Хоёр орны хооронд зорчих асуудлаар “Хүннү-Эйр” авиа компаниас Монголоос, Энэтхэг улс руу шууд нислэг хийх ажлыг удахгүй турших юм байна.
Ирэх 10 дугаар сард Энэтхэг улсын төрийн томоохон төрийн түшээ манай улсад айлчилж дээр дурьдсан газрын тосны боловсруулах үйлдвэрийн барилгын ажлыг эхлүүлнэ гэж ноён Сингх хэллээ.
Ингээд уг хурлын төгсгөлд элчин сайд М.П. Сингх хэлэхдээ, ирэх жил манай хоёр орны дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ой тохионо. Энэ үеэр Улаанбаатар болон Дели хотуудад чуулга уулзалт, соёлын арга хэмжээ зохион байгуулахыг төлөвлөж буй гэв

A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ