Малчид, иргэд, тээвэрчид, тариаланчдын анхааралд: Өнөөдөр төвийн аймгуудын ихэнх нутаг, баруун аймгуудын нутгийн зүүн хойд хэсэг болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар нойтон цас орж, эрс сэрүүсч, ихэнх нутгаар салхи шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна.
2019 оны 10 дугаар сарын 01-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлэрхэг. Төвийн аймгуудын ихэнх нутаг, баруун аймгуудын нутгийн зүүн хойд хэсэг болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, ихэнх нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч шороон шуурга шуурна. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр сэрүүсч 4-9 хэм, Алтайн өвөр говь болон Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд хэсгээр 16-21 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон Дорнод, Дарьгангын тал нутгаар 24-29 хэм, бусад нутгаар 9-14 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, зарим үед секундэд 16-18 метр хүртэл ширүүсч, шороон шуурга шуурна. Эрс сэрүүсч 9-11 хэм дулаан байна.
2019 оны 10 дугаар сарын 02-ноос 10 дугаар сарын 06-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
10-р сарын 2-нд зарим газраар, 3-нд төв, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 4-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар хур тунадас, уулархаг нутгаар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 10-р сарын 2-3-нд нутгийн өмнөд хэсгээр секундэд 16-18 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Ихэнх нутгаар хүйтэрч, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 8-13 хэм хүйтэн, өдөртөө 1-6 хэм дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 2 хэм дулаанаас 3 хэм хүйтэн, өдөртөө 9-14 хэм, бусад нутгаар шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 4-9 хэм дулаан байна. 5-нд нутгийн баруун хэсгээр бага зэрэг дулаарна.
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ