Махатма Гандигийн мэндэлсний 150 жилийн ой болон Олон улсын хүчирхийлэлгүй өдрийг тохиолдуулан Энэтхэгийн ЭСЯ 2019 оны 10-р сарын 2-ны өдөр (Лхагва гарагт) Улаанбаатар хот дахь, Хан-Уул дүүргийн Махатма Гандигийн хөшөөнд цэцэг өргөх ёслолыг 09:30-10.00 хооронд зохион байгуулна.
Монгол Шуудан Махатма Гандигийн 150 жилийн ойн баярыг тохиолдуулан тусгай дурсгалын шуудангийн марк хэвлэснийг мэдэгдэхэд таатай байна.
Энэтхэг улсын Элчин сайдын яам Монгол Шуудантай хамтран Гандижи-гийн төрсөн өдөр буюу 2019 оны 10-р сарын 2-нд ГХЯ-ны Номин танхимд маркны нээлтийн үйл ажиллагаа хийнэ. Дурсгалын марк гаргах энэхүү үйл ажиллагаа нь манай хоёр найрсаг орны харилцааг өргөжүүлэн гүнзгийрүүлэхэд шинэ алхам болох нь гарцаагүй. Найз нөхдөө, хүчирхийлэлгүй тэмцлийн хүлээн зөвшөөрөгдсөн тэмцэгч, энх тайван, эв найрамдлын элч Махатма Ганди Монгол улсад өндөр нэр хүндтэй эрхэм гэдэгт эргэлзэхгүй байна.
Хэвлэл мэдээллийн бүхий л байгууллага (хэвлэмэл болон цахим хэлбэр) 10-р сарын 2-ны өдөр болох уг арга хэмжээнд хүрэлцэн ирэхийг чин сэтгэлээсээ урьж байна. Улаанбаатар хот дахь Хан-Уул дүүргийн Махатма Ганди гудамжинд байрлах Махатма Гандигийн хөшөөнд цэцэг өргөх ёслол (Лхагва гариг) 09:30 цагаас 1000 цаг хүртэл үргэлжилж цайллагаар үргэлжилнэ.
Гадаад харилцааны яамны Номин танхимд Монгол Шуудангийн хэвлэсэн дурсгалын маркийн нээлт 17:30 цагаас эхлэн , хүлээн авалтаар үргэлжилнэ. Та бүхэнтэй уулзахыг тэсэн ядан хүлээж байна.
(О.П. Мийна) Нэгдүгээр Нарийн бичгийн Дарга

A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ