Энэ өдрүүдэд “Монголын Таеквондогийн Холбоо” ГҮТББ-ын Тэргүүн дэд Ерөнхийлөгч Б.Онон, Дэд Ерөнхийлөгч Э.Эрдэнэ, Гүйцэтгэх захирал Н.Эрдэнэбаатар нар Япон улсад ажлын айлчлал хийж байна. Өнөөдөр холбооны төлөөлөгчид Ойта муж болон Ойта мужын Таеквондогийн холбоотой хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа. Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд “Токио-2020” олимпийн их наадмыг угтан хоёр талын тамирчид харилцан туршлага солилцож хамтарсан бэлтгэл, хоёр талын зохион байгуулах тэмцээнд тамирчдаа харилцан оролцуулах зэрэг хэд хэдэн чухал ажлууд хийгдэхээр төлөвлөгдсөн байна. Хамтын ажиллагааны гэрээ байгуулахад Монголын талаас “Монголын Таеквондогийн Холбоо” ГҮТББ-ын удирдлагуудаас гадна Монгол улсаас Япон улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин Сайд Д.Батжаргал, Японы талаас Ойта мужын дарга Кацусада Хиросэ, Уса хотын дарга Шүжи Корэнага, Ойта мужын Таеквондогийн холбооны ерөнхийлөгч Нагано Осаму нар оролцлоо.
Дашрамд сонирхуулахад 2017 онд Монголын таеквондогийн Үндэсний шигшээ багийн тамирчид Ойта мужын Таеквондогийн холбооны урилгаар 14 хоног хамтарсан бэлтгэл хийж байсан түүхтэй.

A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ