
Нийслэлчүүдийн хувьд гамшгийн хэмжээнд хүрсэн агаарын бохирдлыг бууруулах ажлыг хэрэгжүүлэхээр Монгол Улсын Засгийн газрын 62 дугаар тогтоол гаргаж, энэ оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн түүхий нүүрсийг нийслэл хотод оруулахгүй, хэрэглэхгүй байхаар тогтсон. Тогтоолтой холбогдуулан түүхий нүүрсийг хэрэглээнээс халж, түүнийг сайжруулсан түлшээр орлуулан хэрэглэхээр болсон.
Энэ дагуу “Таван толгой түлш” ХХК сайжруулсан түлш үйлдвэрлэн, гэр хорооллын иргэдэд түгээж байгаа хэдий ч хүйтний улирал эхлэхтэй холбогдуулан тээвэрлэлт, түгээлт, борлуулалтын ажилд учирсан хүндрэлтэй асуудлыг шийдвэрлэхийн тулд өнгөрөгч даваа гарагт хуралдсан Нийслэлийн онцгой комиссын хурлаас 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны дөрөвдүгээр сарын 01-ний өдөр хүртэл Улаанбаатар хотын төвийн зургаан дүүргийн хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдалд шилжиж ажиллах захирамж гаргасан.
Тэгвэл өнөөдөр Засгийн газрын 62 дугаар тогтоолыг хэрэгжүүлэхээр өндөржүүлсэн бэлэн байдалд шилжих ажлын төлөвлөгөөг Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын удирдлагууд Хангарди ордонд хэлэлцэн баталлаа. Есөн заалт бүхий тус төлөвлөгөөг энэ сарын 05-ны өдрөөс эхлэн нийслэлийн бүх шатны байгууллага, албан тушаалтнууд, төвийн зургаан дүүргийн Засаг дарга нар хамтран хэрэгжүүлэхээр боллоо.

Энэ үеэр Монгол Улсын Ерөнхий сайдын Орчны бохирдол, нийгмийн асуудал хариуцсан зөвлөх Л.Алтангэрэл хуралдаанд хүрэлцэн ирж, нийслэлийн гэр хорооллын айл өрхийг сайжруулсан түлшээр хангах ажлыг өндөржүүлсэн бэлэн байдал тогтоосонтой холбогдуулан Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн зүгээс өгсөн үүрэг даалгаврыг танилцуулав.
Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ