.jpg)
ШУТИС-ын ҮТС-ийн Хувцас судлалын төв өнөөдөр Хөнгөн аж үйлдвэрийн салбарын 85 жилийн ойн хүрээнд ХХААХҮЯамны дэмжлэг, АХБ-ны “ХАА, хөдөөгийн хөгжлийн нэмэлт санхүүжилт” төслийн санхүүжилтээр үйлдвэрлэл сургалтын загвар төв- Инновацийн лабораторийг 21 төрлийн 36 ширхэг тоног төхөөрөмжөөр тоноглон байгууллаа.
Энэхүү лабораторид оёдлын үйлдвэрийн эсгүүрээс бэлэн бүтээгдэхүүн хүртэлх бүрэн үйл ажиллагааг явуулах CAD программ, хагас автомат тоног төхөөрөмжүүдийг 4 сургалтын танхимд байршуулсан юм. Манай улсын оёдлын үйлдвэрүүд хэт жижгэрснээр үйлдвэрүүд шинэ техник технологи болон шинэ бүтээгдэхүүн хөгжүүлж өөрийн үйлдвэрлэлд нэвтрүүлэхэд мэдлэг, мэргэжлийн ур чадвар дутагдах байдал байнга үүсч байдаг. Үйлдвэрлэгчдэд үүсдэг энэхүү асуудлыг шийдвэрлэх, мэргэжлийн туслалцаа үзүүлэх үйл ажиллагааг ШУТИС-ын Хувцас судлалын төвийн Инновацийн лаборатори улсын хэмжээнд явуулах юм.
.jpg)
.jpg)
ШУТИС-ын ҮТС-ийн захирал Ж.Туяацэцэг, ШУТИС-ийн Хувцас судлалын салбарын эрдэмтэн багш нар олон жилийн судалгааны үр дүнд Монгол орны байгаль цаг уурын нөхцөл, монгол хүний бие бялдар, материалын онцлогт тохирсон хувцас үйлдвэрлэх үндэслэлийг боловсруулсан юм.
.jpg)
.jpg)
Монгол Улсын стратегийн ач холбогдол бүхий эх орны малын гаралтай түүхий эд болох ноос, ноолуур, нэхий болон ажлын дулаан хувцас үйлдвэрлэлийн салбарт дэлхийн хувцас үйлдвэрлэлийн өнөөгийн чиг хандлага болох хэрэглэгчийн хүсэлтэд тулгуурласан бүтээгдэхүүн үйлдвэрлэх, зохион бүтээлт технологи ажиллагааг автоматжуулах, бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг удирдах, үйлдвэрлэлийн хэмжээг нэмэгдүүлэх, өрсөлдөх чадварыг сайжруулах, хувцас үйлдвэрлэлийн салбарын хөгжлийг дэлхийн жишигт хүргэх зорилготойгоор ажиллаж байна гэлээ.
ШУТИС-ийн захирал Б.Очирбат, 2014 онд ХХААХҮЯам, АХБ-ны Хөдөө аж ахуй, Хөдөөгийн хөгжил төслийн дэмжлэгтэйгээр “Хүний биеийн 3D” хэмжилзүйн лаборатори байгуулсан бөгөөд энэ онд Монгрол хүүхдийн биеийн хэмжээний судалгааг гүйцэтгэн үр дүнгээр Монгол Улсын үндэсний 3 стандарт боловсруулан батлуулсан. Энэ нь хүүхдийн хувцаснаас гадна хүүхдийн эргономикийн шаардлагад нийцсэн бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлэх эдийн засгийн ач холбогдолтой төдийгүй хүүхдийн хөгжлийн бодлогыг шинэчлэн боловсруулах нийгмийн чухал ач холбогдолтой судалгаа болсон гэв.
.jpg)
ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан Хувцас судлалын төвийн Инновацийн лабораторийн нээлтийн үеэр хэлсэн үгэндээ, Шинжлэх ухаан, сургалт, үйлдвэрлэл хамт байж байж сая инноваци бодит ажил болно. ШУТИС-ын ҮТС-ийн Хувцас судлалын төв өнөөдөр Хөнгөн аж үйлдвэрийн салбарын 85 жилийн ойн хүрээнд ХХААХҮЯамны дэмжлэг, АХБ-ны “ХАА, хөдөөгийн хөгжлийн нэмэлт санхүүжилт” төслийн санхүүжилтээр үйлдвэрлэл сургалтын загвар төв- Инновацийн лабораторитой болж байгаад ихээхэн ач холбогдол өгч, талархаж байгаагаа илэрхийлье. Энэхүү лаборатори зөвхөн оюутнуудыг сургах бус ЖДҮ-лэл эрхлэгчдийг сургах, салбарын боловсон хүчнийг давтан сургах, мэргэшүүлэх, мэргэжлийн зэрэг ахиулахад нь дэмжлэг болох байх гэж итгэж байна. . Салбараа ажлын байраар хангах асуудал чухлаар тавигдаж байгаа энэ үед энэхүү ажлыг цаашид салбар яам, сургуулийн захиргаатай хамтран зохион байгуулах хэрэгтэй гэж бодож байна гээд сургуулийн хамт олон, АХБ-ны төлөөлөл, багш оюутнуудад амжилт хүслээ.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ