![]()
ҮСХ-ны дарга А.Ариунзаяа болон бусад албаныхан “Ухаалаг засаг” төслийн шинээр томилогдсон багийн ахлагч Сиоү Чев Күэкээр ахлуулсан Дэлхийн банкны төлөөлөл, төсөл хэрэгжүүлэх нэгжийнхэнтэй уулзаж, төслийн хэрэгжилтийн талаар ярилцлаа.
Дэлхийн банкны хөнгөлөлттэй зээлээр Засгийн газраас хэрэгжүүлж буй “Ухаалаг засаг” төслийн баг энэ сарын 7-11-ны өдрүүдэд Монгол Улсад ажиллаж байна. Уулзалтын эхэнд төслийн үлдсэн хугацаанд хэрхэн амжилттай ажиллах талаар болон дэлхийн банкны зүгээс үзүүлж болох дэмжлэгийн талаар дэлгэрэнгүй танилцуулсан. Уг төслийн хүрээнд ҮСХ-нд хэрэгжих гол ажил нь Статистикийн мэдээлэл боловсруулах систем бий болгох бөгөөд энэ нь Статистикийн үйл ажиллагааны ерөнхий загвар (GSBPM)-ын дагуу олон улсын стандартад нийцсэн цогц систем гэдгээрээ онцлог юм.
Түүнчлэн төслийн нэг хэсэг болох Статистикийн байгууллагын чадавхыг бэхжүүлэх ажлын хүрээнд 2019 оны 7 дугаар сард хийсэн Дэлхийн банкны айлчлалаас хойш орон нутгийн статистикийн асуудал хариуцсан албан хаагчдын мэдээллийн чанар шуурхай байдлыг сайжруулах, төрийн байгууллагуудын статистикийн мэдээллийн сангийн уялдааг хангаж, албан ёсны статистикийн хэрэглээ, ашиглалтыг нэмэгдүүлэх сургалт, Статистикийн газар, хэлтсийн мэдээллийн технологи хариуцсан албан хаагчдын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, мэдээллийн технологийн хэрэглээ, ашиглалтыг сайжруулах зэргийг тус тус амжилттай зохион байгуулсан. Түүнчлэн Олон улсын статистикийн институтээс Малайз улсын Куала Лумпур хотноо зохион байгуулсан Дэлхийн Статистикийн 62 дугаар хуралд ҮСХ-ны төлөөлөгчид амжилтттай оролцож олон улсын статистикийн салбарын хэмжээнд өөрсдийн байр сууриа илэрхийлсэн билээ. Уулзалтын төгсгөлд хоёр тал үлдсэн хугацаандаа идэвх чармайлт гарган төсөл хэрэгжилтэнд анхаарлаа хандуулж ажиллах тухай ярилцан санал солилцов.
Эх сурвалж: ҮСХ
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ