`
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 74 дүгээр чуулганы Хоёрдугаар хорооны энэ 10 дугаар сарын 11-ний өдрийн хуралдаанаар хөдөө аж ахуйн хөгжил, хүнсний аюулгүй байдал, хоол тэжээлийн асуудлыг хэлэлцлээ.
Хуралдааны үеэр НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын “Хөдөө аж ахуйн хөгжил, хүнсний аюулгүй байдал, хоол тэжээл”-ийн асуудлаарх тайланг НҮБ-ын Эдийн засаг, нийгмийн газраас танилцуулав. Ядуурлыг устгах, өлсгөлөнг зогсоох асуудал “Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөр”-ийн тэргүүлэх чиглэл бөгөөд 2018 оны байдлаар дэлхий дээр 820 сая хүн хоол тэжээлийн дутагдалтай, 2 тэрбум хүн тэжээллэг, эрүүл хоол хүнс авч чадахгүй байгааг тайланд дурджээ. Мөн хөдөө аж ахуйн салбарт хүлэмжийн хийн ялгарлыг 25 хувь бууруулах, бэлчээр, тариалангийн зориулалтаар ашигласан газрыг хамгаалах шаардлагатайг тайланд тусгасан байна.

Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Элчин сайд, Байнгын төлөөлөгч С.Сүхболд энэ хуралдаанд үг хэлж, Засгийн газраас хүнс, хөдөө аж ахуйн салбарт хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааны талаар танилцуулсны зэрэгцээ уур амьсгалын өөрчлөлт хөдөө аж ахуйн салбарын хөгжилд томоохон сорилт болж, экосистемд сөргөөр нөлөөлж буйг тэмдэглэв.
НҮБ-ын ЕНБД-ын тайланд экосистем, хөрс хамгаалах асуудлыг тусгасан нь ач холбогдолтой болсныг тэрээр дурдаж, Монгол Улсын Засгийн газар тогтвортой бэлчээрийн менежментийн асуудлыг чухалчилж буйг онцоллоо.
НҮБ-ын Байгаль орчны Ассамблейн дөрөвдүгээр чуулганы үеэр дэвшүүлсэн “Олон улсын бэлчээрийн жил зарлах тухай” санаачлагыг Монгол Улс бүрэн дэмжиж буйгаа илэрхийлж, гишүүн орнууд, оролцогч талуудыг бэлчээр хамгаалах, тогтвортой бэлчээрийн менежментийн асуудалд анхаарал хандуулж, хамтарч ажиллахыг уриалав.
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ