Элчин сайд, Байнгын төлөөлөгч Л.Пүрэвсүрэн НҮБ-ын Женев дэх төвийн Ерөнхий захирлаар шинээр томилогдсон Татьяна Валоваятай өнөөдөр уулзав. Т.Валовая Евразийн эдийн засгийн комиссын Зөвлөлийн интеграцчлал, макро эдийн засгийн асуудал эрхэлсэн сайдын хувиар, мөн Монгол Улсын тулгар төр байгуулагдсаны 800 жилийн ойн арга хэмжээнд ОХУ-ын Засгийн газрын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Монгол Улсад тус тус айлчлах үеэр манай улс мартагдашгүй сэтгэгдэл үлдээснийг уулзалтын үеэр онцлов.

Элчин сайд, Байнгын төлөөлөгч Л.Пүрэвсүрэн Монгол Улс, НҮБ-ын хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэлийн талаар танилцуулахын зэрэгцээ Хархорин хот байгуулагдсаны 800 жилийн ойн хүрээнд “Монголын Эзэнт Гүрний шашны талаар явуулсан бодлого” сэдвээр ирэх 5 дугаар сард НҮБ-ын Женев дэх төвд гэрэл зургийн үзэсгэлэн зохион байгуулах хүсэлтэй буйгаа илэрхийлэв. Энэхүү үзэсгэлэн бусад шашинд хүлээцтэй хандах үзэл, шашин хоорондын яриа хэлэлцээг хөхиүлэн дэмжих НҮБ-ын зорилтод шууд нийцэж буйг онцоллоо.
Элчин сайд, Байнгын төлөөлөгч Л.Пүрэвсүрэн уулзалтын үеэр зохих түвшний мэдлэг, боловсролтой монгол иргэдийг НҮБ-ын Женев дэх төвд ажиллах өргөдөл өгөхөд дэмжиж ажиллахыг Т.Валоваягаас хүслээ.
Ерөнхий захирал Т.Валовая Монгол Улс олон талт хамтын ажиллагааны чиглэлээр идэвхтэй ажилладаг болохыг тэмдэглээд, Хархорин хот байгуулагдсаны 800 жилийн ойн хүрээнд НҮБ-ын Женев дэх төв байранд гэрэл зургийн үзэсгэлэн гаргахыг дэмжив. НҮБ-ын Женев дэх төвд монгол иргэдийг ажиллуулах тухайд монголчууд мэргэжлийн болон гадаад хэлний өндөр ур чадвартай болохыг онцоллоо.
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ