![]()
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг ням гарагт Дорноговь аймагт ажиллаж, аймгийн Хүүхдийн ордонд салбарынхаа ажилтан, албан хаагчидтай уулзлаа.
Уулзалтад БСШУСЯ-ны Ерөнхий боловсролын бодлогын газрын дарга Т.Ням-Очир, Үйлдвэрлэлийн хэлтсийн дарга Ч.Энх-Амгалан зэрэг албаны хүмүүс оролцож, багш, албан хаагчдын асуултад хариулав.

Багшийн ачааллыг бууруулах чиглэлд анхаарч байгаад багш нар талархалтай байлаа. Тухайлбал, олон төрлийн уралдаан, тэмцээнийг хязгаарлаж, цахим журнал хэрэглэх журмыг тодорхой болгож, хичээлийн жилийн бүтэц, амралтын хуваарийг хот, хөдөөгийн нөхцөлийг харгалзан уян хатнаар тогтоож өгсөнд баяртай байгаагаа илэрхийлж байна.

Цаашид анхаарах асуудлуудыг ч хөндөв. Тухайлбал, орон нутгийн сургуулийн дотуур байранд амьдарч буй сурагчдын хараа хяналтыг сайжруулж, хүмүүжил төлөвшилд анхаарах, багш бэлтгэх тогтолцоо, ялангуяа цэцэрлэгийн туслах багш бэлтгэх сургалтыг чанаржуулах, багшийн тэтгэврийн нас, цалин, нийгмийн хангамжийг сайжруулахад бодлогын ахиц гаргахыг салбарын сайдаас хүслээ.
Уулзалтын төгсгөлд салбартаа олон жил үр бүтээлтэй ажилласан багш Д.Дуламсүрэн, С.Сүхчулуун, Ч.Ариунцагаан нарыг Боловсролын тэргүүний ажилтан цол, тэмдгээр шагнаж, баяр хүргэлээ.
Эх сурвалж: БСШУСЯ
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ