
Нийслэлийн Онцгой байдлын газар, Мэргэжлийн хяналтын газар, Эрүүл мэндийн газар, Агаарын бохирдолтой тэмцэх газраас угаарын хордлогын үед авч хэрэгжүүлсэн ажлын явцын талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.
Нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй “2019 оны аравдугаар сарын 10-ны өдрийн 09.00 цагаас аравдугаар сарын 11-ний өдрийн өглөөний 06.00 цаг хүртэл угаарын хийнд хөнгөн хэлбэрээр хордсон гэх 15 өрхийн 32 иргэнээс дуудлага ирсэн. 32 иргэний 13 хүүхэд, 19 том хүн байсан. Өнөөдөр өглөөний 06.00 цагийн байдлаар эмнэлэгт найман том хүн, хоёр хүүхэд хэвтэн эмчлүүлж байна” гэв. Мөн түүнчлэн иргэдийн өгсөн дуудлагын дагуу түргэн тусламжийн эмчийн үзлэг хийхэд ихэнх нь угаарын хийнд хордоогүй, урьдчилан сэргийлэх, болгоомжлох үүднээс дуудлага өгөх нь элбэг байгаа” хэмээв.
Шахмал түлшний буруу хэрэглээнээс болж иргэд угаартаж эрүүл мэнд, амь насаараа хохирох явдал гарсантай холбогдуулан нийслэлийн удирдлагууд, холбогдох албаныхан, дүүрэг хорооны 5000 гаруй ажилтнууд төвийн зургаан дүүргийн айл өрхүүдээр явж түлшийг зөв хэрэглэх, зуухны зөв галлагааны талаарх зөвлөмж, мэдээллийг хүргэж ажиллаж байна. Зөвлөмжийг хүргэснээр угаарын хийнд хордсон гэх дуудлага цөөрч, иргэд харьцангуй мэдээлэлтэй болж, зөв дадал хэвшилд суралцаж эхэлсэн тул өдөрт нэг удаа хэвлэлийн хурал хийж мэдээлэл өгч байхаар болсон гэдгийг нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн хэллээ. Тэрбээр “Зөв галлагааны зөвлөмж хүргэж ажилласнаар олон нийт мэдээлэлтэй болж иргэдийн дуудлага нэлээд багассан. 24 цагаар ажиллаж байгаа шуурхай албаны албан хаагчид айл өрх бүрт зөвлөмж хүргэхээс гадна ханан пийшингийн аюулгүй байдлыг хангаж ажиллаж байгаа. Гадагшаа явуулсан шинжилгээний хариу хараахан ирээгүй байна” гэв.
Сайжруулсан түлшийг хэрэглэснээс хойш нийслэлийн агаарын чанар хэрхэн өөрчлөгдөж байгаа талаарх мэдээллийг нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын мэргэжилтэн Г.Даваажаргал хийлээ. Тэрбээр “Нийслэлийн хэмжээнд 12 автомат агаарын чанарын станц ажиллаж байна. Есдүгээр сарын 30-наас энэ сарын 10-ны өдөр хүртэл агаарын чанарын үзүүлэлт PM агаарын тоосжилт хоёр дахин өссөн бол өнгөрсөн оны энэ үетэй харьцуулбал стандарт хэмжээнээс бага, хүхрийн хэмжээ стандарт хэмжээнд байна. Агаарын чанарыг өнгөрсөн оны аравдугаар сартай харьцуулбал хамгийн их агаарын бохирдол ихтэй Толгойт, Баянхошуу, Зурагтын орчинд агаарын чанар хэвийн хэмжээнд байгаа судалгаа гарсан” гэлээ.
Угаарын хийнд хордсон гэх дуудлагаар ирсэн иргэдийн биеийн байдал тогтвортой, хөнгөн хэлбэрийн хордлогод орсон иргэд анхан шатны эмчилгээг хийлгээд эмнэлгээс гарч өрхийн эмчийн хяналтад байгаа талаар нийслэлийн Эрүүл мэндийн газраас мөн мэдээлсэн юм. Сайжруулсан түлшний зөв хэрэглээг айл өрхүүдэд тараах ажил төвийн зургаан дүүргийн хэмжээнд 90 хувьтай байна. Угаарын хийнээс сэрэмжлүүлэх, зөв галлагааны талаарх зөвлөмж мэдээллийг үүрэн телефоны оператор компаниудаас иргэдэд мессэжээр хүргэхээс гадна томоохон худалдааны төв, олон нийтийн газруудад тараагдаж байгаа аж.
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ