
Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас Улаанбаатар хотын эдийн засаг, нийгмийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан, оюун санааны хөгжилд шинэ жишиг авчирсан, олон улсын стандартад нийцсэн шилдэг бүтээн байгуулалтыг шалгаруулах “Нийслэлийн бүтээн байгуулалтын дээд шагнал Гаруда 2019” гардуулах арга хэмжээг 7 дахь жилдээ уламжлал болгон зохион байгуулах гэж байна.
2019 оны “Нийслэлийн бүтээн байгуулалтын дээд шагнал Гаруда 2019”–д байгууллагыг дараах таван төрөлд нэр дэвшүүлж, сонгон шалгаруулна. Үүнд:
- Барилга, байгууламж /Барилга, хөшөө дурсгал, тохижилт гэх мэт/;
- Дэвшилтэт техник, технологи нэвтрүүлсэн байгууллага, үйлдвэр;
- Франчайзинг;
- Брендинг;
- Start-up.
Бүтээн байгуулалтад тавигдах шаардлага:
- Тухайн жилд ашиглалтад хүлээлгэн өгсөн буюу үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн байх;
- Хөрөнгө оруулалтын хэмжээгээрээ нийслэлийн эдийн засаг, нийгмийн хөгжилд бодитой эерэг нөлөө үзүүлсэн;
- Ашиглаж байгаа техник, технологи, бүтээгдэхүүний чанар нь байгальд ээлтэй, дэлхийн стандарт, жишигт хүрсэн;
- Ажлын байр олноор бий болгосон;
- Олон улсад танигдсан, хүлээн зөвшөөрөгдсөн;
- Эрүүл аюулгүй байдал, хөдөлмөр хамгаалалтын стандарт, шаардлагыг хангасан;
- Салбартаа тэргүүлэгч, манлайлагч, үлгэр жишээ болсон.
Иймд, шаардлага хангасан байгууллагууд Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Төсөл, хөтөлбөрийн хяналт, зохицуулалтын хэлтэст материалаа дараах байдлаар бүрдүүлэн албан бичиг болон цахимаар /323304, [email protected]/ 2019 оны 10 дугаар сарын 21-ны өдрийн дотор ирүүлнэ үү. Үүнд:
- “Нийслэлийн бүтээн байгуулалтын дээд шагнал”–д нэр дэвшүүлэх хүсэлт гаргасан албан бичиг /ямар төрөлд нэр дэвшүүлэх хүсэлтэй байгаагаа тодорхой бичих/;
- Байгууллагын танилцуулга болон нэр дэвшүүлж буй бүтээн байгуулалтын ач холбогдол, онцлог, тайлбар, тооцоолол, хөрөнгө оруулалтын хэмжээ болон фото зураг бүхий танилцуулга /Powerpoint presentation/;
- Бүтээн байгуулалтын товч танилцуулга видео бичлэг;
- Мэдээллийн хүснэгтийг бөглөх Татах холбоос - /http://share.gogo.mn/Jr0HNJ2EH150721571124947/GARUDA 2019 Мэдээллийн хүснэгт.xlsx/;
- Шаардлагуудыг хангасныг нотлох холбогдох бичиг баримт;
- Нэр дэвшсэн бүтээн байгуулалтын өмчлөгч /эзэмшигч/ этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, эсхүл түүнтэй адилтгах баримт бичиг.
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ