![]()
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 74 дүгээр чуулганы Нэгдүгээр хорооны Ерөнхий санал шүүмжлэлийн 10 дугаар сарын 14-ний өдрийн хуралдаанд Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн орлогч П.Баасанхүү оролцож, зэвсэг хураах, олон улсын аюулгүй байдлын талаарх манай улсын Засгийн газрын байр суурийг илэрхийлж үг хэллээ.
Тэрбээр хэлсэн үгэндээ Монгол Улс “Цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх тухай гэрээ”, “Цөмийн туршилтыг бүрэн хориглох тухай гэрээ”, “Химийн зэвсгийг хориглох тухай конвенц”, “Биологийн зэвсгийг хориглох тухай конвенц”-оор хүлээсэн үүргээ биелүүлэн, цөмийн зэвсгийг хураах, үл дэлгэрүүлэхийн төлөөх дэлхий нийтийн хүч чармайлтад хувь нэмрээ оруулахыг эрмэлзэж ирснийг нотолж, “Цөмийн зэвсгийг хориглох тухай гэрээ”-нд ойрын ирээдүйд нэгдэхээр төлөвлөж байгааг мэдээлэв.
Мөн Цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх гэрээний хэрэгжилтийг хянан хэлэлцэх 2020 оны бага хурлаас цөмийн зэвсгийг хураах, үл дэлгэрүүлэхэд бодит үр дүн авчирна гэдэгт найдаж буйгаа илэрхийлж, Монгол Улсын цөмийн зэвсэггүй статус цөмийн зэвсгийг хураах, үл дэлгэрүүлэхэд чухал хувь нэмэр оруулж байгааг тэмдэглэв.
Ирэх 2020 онд Нью-Йорк хотноо зохион байгуулах “Цөмийн зэвсэггүй бүсүүд болон Монгол Улс” 4 дүгээр бага хурлын үндсэн зохицуулагчаар манай улс ажиллаж байна.
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ