
Нийслэлийн Хүрээ амаржих газар үүсэн байгуулагдсаны түүхт 60 жилийн ой, “Монголын эх барих, эмэгтэйчүүдийн эмч нарын холбоо”-ны 30 жилийн ойн баярын хүрээнд "Эх нярайн эрүүл мэнд-Хамтын хөгжил" олон улсын эрдэм шинжилгээний бага хурал өнөөдөр Чингис зочид буудлын хурлын танхимд болж байна.
Тус хуралд эх барих, эмэгтэйчүүдийн үе үеийн шилдэг эмч, эрдэмтэн, судлаачаас гадна алслагдсан дүүрэг, хөдөө орон нутгийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд, гадаадын зочид төлөөлөгчид уригдан оролцож байгаа юм.
Энэ жилийн эрдэм шинжилгээний бага хурлын онцлог нь залуу эмч нарын хийсэн судалгаа, эрдмийн ажил түлхүү орж ирсэн төдийгүй эх, нярайн тусламж, үйлчилгээнд нэвтрүүлэх шинэ технологи, арга аргачлал бүхий чансаатай бүтээлүүд байгаа нь эмч, мэргэжилтнүүдийн анхаарлыг татаж байна.
“Дэлхий нийтээрээ эх, хүүхдийн эрүүл мэндийг сайжруулах, нярайн тусламж, үйлчилгээг чанаржуулах асуудалд анхаарч, зорилт тавин ажиллаж буй энэ цаг үед хамгийн оновчтой санал, бодит амьдралд нийцсэн судалгааны бүтээлүүд эрүүл мэндийн салбарт нэн түрүүнд хэрэгтэй” гэдгийг нийслэлийн Хүрээ амаржих газрын дарга А.Жаргал энэ үеэр онцолж байлаа.
Энэ ч утгаараа, тус эрдэм шинжилгээний хурлын үр дүн нь эрүүл мэндийн салбарын тулгамдсан асуудлыг бодлогын хэмжээнд авч үзэж, судалгааны ажлын үр дүнг эмчилгээ, үйлчилгээнд нэвтрүүлэх юм.
Дашрамд дуулгахад, БНМАУ-ын сайд нарын зөвлөлийн тогтоолоор 1959 онд Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэгт дөрвөн ортой төрөх тасаг нээгдсэнээр нийслэлийн Хүрээ амаржих газрын суурь анх тавигдсан түүхтэй.
Харин өдгөө Сонгино-Хайрхан дүүргийн 22 хорооны нөхөн үржихүйн насны нийт 68.000 гаруй хүнд эх барих, эмэгтэйчүүдийн нарийн мэргэжлийн тусламж, үйлчилгээг үзүүлж буй нийслэлийн томоохон амаржих газрын нэг болоод байна.
НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ