
Баянзүрх дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтэст “Саншайнь Виллаж” комплекс ХХК-иас ирүүлсэн “Саншайнь виллаж хотхоны спорт цогцолборын усан бассейны усыг шинжилгээнд хамруулж, дүгнэлт гаргуулах тухай” хүсэлтийн дагуу 2019.09.16-ны өдөр эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын чиглэлээр лабораторийн шинжилгээтэй хяналт хийлээ. Шалгалтын үеэр усан бассейн болон гүний худгийн уснаас 2 дээж авч, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Төв лабораторид шинжилгээнд хамруулсан. Лабораторийн 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр ирүүлсэн сорилтын дүнгээр тухайн өдрийн шинжлэгдсэн үзүүлэлтээр гүний худгийн ус нь нян судлалын шинжилгээний үзүүлэлтээр бичил биетний ерөнхий тоо зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс 1 мл-т 54-өөр их, усан бассейны усанд /100мл-т/ халуунд тэсвэртэй гэдэсний савханцар 14, гэдэсний бүлгийн савханцар 6 илэрсэн. Иймд 10 дугаар сарын 10-ны өдөр тус хотхоны 4 цэгээс дахин давтан шинжилгээ авч, НМХГ-ын Төв лабораторид шинжилгээнд хамруулахад гүний худгийн ус нь нян судлалын шинжилгээний үзүүлэлтээр бичил биетний ерөнхий тоо зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс 1 мл-т 110-175-аар их, халуунд тэсвэртэй гэдэсний савханцар E.coli 100мл-т 25-45 илэрсэн. Мөн Спорт цогцолборын усан бассейны усанд хийсэн нян судлалын шинжилгээний үзүүлэлтээр /100мл-т/ халуунд тэсвэртэй гэдэсний савханцар E.coli <2 илэрсэн нь зохих стандартыг хангахгүй байна.
Иймд лабораторийн сорилтын дүнг үндэслэн улсын ахлах байцаагчийн 2 дүгнэлт үйлдэн “Саншайнь виллаж” комплекс ХХК болон “Голд компас” Орон сууц ашиглалтын албанд тус тус хүргүүллээ. “Голд компас” Орон сууц ашиглалтын албанаас гүний худгийн ус нөөцлөх 2 савыг мэргэжлийн байгууллагаар горимын дагуу угаалга, цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлт хийлгэж, халдваргүйжүүлэлтийн үр дүнг хянах зорилгоор лабораторийн шинжилгээтэй хяналтыг 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хийж, 20 арчдас авч, шинжилгээнд хамруулсан. Лабораторийн шинжилгээний дүн гараагүй байна.
Улсын ахлах байцаагчийн дүгнэлтүүдийг үндэслэн Саншайнь виллаж комплекс ХХК, Голд компас Орон сууц ашиглалтын алба, Ус Сувгийн удирдах газар хамтран ажилласнаар тус хотхоны ундны усны шугамыг төвлөрсөн ус хангамжийн нэгдсэн системд холбуулан хэвийн үйл ажиллагааг хангууллаа.
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ