
Нийслэлийн хүн амын 35.4 хувийг залуучууд эзэлдэг бөгөөд “Нийслэлийн иргэний 10 зөв дадал аян”-ыг нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас санаачлан Эерэг тэмүүлэл ТББ-тай хамтран 3 дахь жилдээ өрнүүлж байна.
Өнөөдөр Нийслэлийн Иргэний танхимд 15:00-16:00 цагийн хооронд “Нийслэлийн иргэний 10 зөв дадал аян”-ы сургалт болж, Гандигийн нэрэмжит Үйлдвэрлэл, урлалын коллежийн 300 оюутан хамрагдсан бөгөөд Сүхбаатар дүүргийн Залуучуудын хөгжлийн төвийн мэргэжилтнүүд залуучуудын оролцоог ханган ажиллав.
Төрөөс гэр бүл, хүүхэд, залуучуудад үзүүлж буй үйлчилгээг сурталчлах, тэднийг эерэг хандлага, амьдралын зөв дадал хэвшилд уриалах, хотын соёлыг түгээн дэлгэрүүлэх, хорт зуршил, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, харилцааны соёлтой иргэд болгон төлөвшүүлэх зорилгоор “Нийслэлийн иргэний дагаж мөрдөх 10 зөв дадал аян”-ы хүрээнд нийслэлийн 9 дүүрэг, их дээд сургуулиуд, МСҮТ, Асрамж халамжийн төвд байгаа өсвөр насны хүүхдүүдэд хуваарийн дагуу эерэг хандлагын сургалт зохион байгуулж байна.
Тус аяны хүрээнд зохион байгуулж буй сургалтад одоогийн байдлаар Баянзүрх дүүрэг, Сүхбаатар дүүрэг, Чингэлтэй дүүрэг, СЭМҮТ, Жигүүр гранд ХХК, Таван толгой түлш ХХК-ийн албан хаагчид, Нархан сургуулийн сурагчид нийт 7000 гаруй иргэд хамрагдав.
Мөн залуучуудаа идэвхтэй оролцохыг уриалж, нийтийн тээврийн үйлчилгээний газартай хамтран 10 зөв дадлын сурталчилгааг нийтийн тээврийн 100 автобусанд байршуулан ажиллаж байна.
“Нийслэлийн иргэний 10 зөв дадал
- Эерэг хандлагатай иргэн байцгаая
- Эелдэг харилцаатай иргэд байцгаая
- Хувийн зохион байгуулалттай иргэд байцгаая
- Нийтийн соёлыг эрхэмлэдэг иргэд байцгаая
- Бүтээлч, санаачилгатай, оролцоотой иргэд байцгаая
- Уламжлал ёс заншлаа дээдэлдэг иргэд байцгаая
- Цахим орчинд хариуцлагатай иргэд байцгаая
- Эрүүл амьдралын хэвшилтэй иргэд байцгаая
- Ногоон орчин бүтээдэг иргэд байцгаая
- Замын хөдөлгөөний дүрэм баримталдаг иргэд байцгаая гэж Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас мэдээллээ.
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ