![]()
Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч дарга Ш.Анхмаа өнөөдөр БНХАУ-ын Чөндү хотын орлогч дарга НЮ Чинбао тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд орлогч дарга Ш.Анхмаа “Нийслэлийн 380 жилийн ойг тохиолдуулан “Улаанбаатар олон улсын өдөрлөг-2019” арга хэмжээнд хүрэлцэн ирсэнд талархсанаа илэрхийлээд, айлчлалын хүрээнд хамтын ажиллагааг өргөжүүлэхэд бүхий л салбарт хамтарч ажиллах болно” гэсэн юм.
Харин БНХАУ-ын Чөндү хотын орлогч дарга НЮ Чинбао хоёр хотын найрамдлын хүрээнд эдийн засгийг өсөн нэмэгдүүлэх, хамтын ажиллагааг тэлэх ажлуудыг санаачлан ажиллахад бэлэн байгаагаа дуулгаад, Чөндү хотын тэтгэлэгт сургуулиудад Улаанбаатар хотын оюутан залуусыг суралцах, бизнес эдийн засгийн үзэсгэлэн худалдаанд оролцох саналуудыг тавилаа. Тэрбээр “Бид хамтын ажиллагааны хүрээнд бизнес, эдийн засгийн харилцан үр ашигтай бодлогын хүрээнд олон ажлуудыг хийх ёстой. Монгол Улс БНХАУ хооронд бизнес стратегийн түншлэлийн харилцаа бүх салбарт өргөжин хөгжиж байгаа энэ үед найрамдалт хотууд хамтын ажиллагаагаа шинэ түвшинд гаргах ёстой гэж харж байна” гэлээ.

Уулзалтаар төгсгөлд талууд эдийн засаг, худалдаа, соёл, боловсрол, биеийн тамир спорт, эрүүл мэнд, аялал жуулчлалын чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэхээр найрамдалт харилцаа тогтоох тухай харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа.
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ