![]()
Монголын ард түмэн 1945 оны 10 дугаар сарын 20-ны өдөр улс орныхоо бүрэн эрх, тусгаар тогтнолыг Бүх ард түмний санал асуулгаар баталгаажуулан тунхагласны 74 жилийн ой энэ Ням гарагт тохиолоо. Энэ түүхэн чухал үйл явдалтай холбогдуулан МАН-ын гишүүд, дэмжигчдийн холбооноос “Тусгаар тогтнолын үнэ цэнэ” эрдэм шинжилгээний хурлыг Гадаад харилцааны яаманд зохион байгууллаа.
Уг арга хэмжээнд Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар оролцож, үг хэлсэн юм.
Тэрбээр БНМАУ-ын Бага Хурлын Тэргүүлэгчдийн дарга Г.Бумцэндийн удирдлага дор зохион байгуулсан Монгол Улсын тусгаар тогтнолын төлөөх Бүх ард түмний санал асуулгын түүхэн тэмдэглэлт өдрийн мэндийг хуралд оролцогчид болон Монголын ард түмэндээ дэвшүүлэв. “Энэ түүхт өдрийг монгол хүн бүр, та бид, бидний үр хүүхэд, хойч үе ямагт эрхэмлэн дээдэлж, санан тэмдэглэж байх учиртай” гэдгийг УИХ-ын дарга Г.Занданшатар онцлон тэмдэглээд, хуралд оролцож буй Г.Бумцэндийн зээ охин Долгорсүрэн, Х.Чойбалсангийн зээ охин Ч.Хулан, Ю.Цэдэнбалын төрсөн дүү Ю.Жавзан, нагац дүү Сүрэн нарт талархал илэрхийллээ.
УИХ-ын дарга Г.Занданшатар энд хэлсэн үгэндээ “Бүрэн эрхт улсынхаа тусгаар тогтнолыг Монголын ард түмэн батлан илэрхийлсэн аравдугаар сарын 20 бол түүхэн өдөр. Түүх үнэнээрээ байх ёстой. Цагийн урсгалд бүдгэрч, мартагдах ёсгүй. Тухайн үед БНМАУ-ын иргэдийн 54 хувь нь л бичиг үсэг мэддэг байсан ч сонгуулийн насны 487 мянган иргэний 98.6 хувь нь тусгаар тогтнолын төлөө 100 хувь саналаа өгсөн. Энэ түүхийг манай ахмад үеийнхэн бүтээсэн. Тусгаар тогтнол гэдэг бол юугаар ч сольшгүй үнэ цэнэ. Ардчилал, эрх чөлөөний маань үндэс суурь нь тусгаар тогтнол юм” гэж онцоллоо.
Тэрбээр Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөлд 74 жилийн өмнөх тусгаар тогтнолын санал асуулгын үр дүнг баталгаажуулж, Монгол Улсын тусгаар тогтнолын талаарх ямар нэгэн санал асуулга ирээдүйд явуулахыг хориглосон заалт оруулсныг тэмдэглэв.
“Бид өнгөрсөн түүхээ санаж, сургамж авч, өөрчлөгдөн шинэчлэгдэж, хөгжин дэвшиж байх учиртай. Энэ хэвээрээ байгаад байж болохгүй нь тодорхой байна. Тиймээс өнгөрсөн 27 жилийнхээ алдаа оноог дүгнэж, 10 гаруй жил ярилцаж мэтгэлцсэн ч шийдлээ олоогүй байсан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн асуудлыг шийдэх ёстой гэж бид үзсэн. Улс гэр нь хүчирхэг, хүн ард нь баян чинээлэг, эрүүл саруул, эрдэм боловсролтой улсыг цогцлоон бүтээхийн төлөөх түүхэн сонголтын өмнө бид ирээд байна.
Монгол төрийн зүтгэлтэн Дансранбилэгийн Догсом гуай “Бидний ард түмэн хүн бүр дор бүрнээ хичээн зүтгэж, хөдөлмөрлөж тэмцвээс гэр орноо өөд нь татаж чадна” гэж хэлсэн байдаг. Үнэхээр монгол хүн бүр ажиллаж хөдөлмөрлөж, санаа нэгдэн зүтгэж байж л гэр орноо ч, улс орноо ч өөд нь татна. Монголчууд Үндсэн хуулийн болон нийт нийгмийн өөрчлөлт шинэчлэлт, зөв үйл хэргийн төлөө санаа сэтгэл нэгдэн зүтгэх хэрэгтэй байна. Тиймээс Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дэмжээрэй гэж Та бүхэндээ хандан уриалж байна. Энэ бол 1945 оны аравдугаар сарын 20-ны тусгаар тогтнолын үйл хэргийн үргэлжлэл юм шүү” гэж УИХ-ын дарга Г.Занданшатар хэлсэн үгийнхээ төгсгөлд онцлон тэмдэглэлээ.
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ