“Аримун” продакшнийг үүсгэн байгуулагчид болох Соёлын тэргүүний ажилтан Д. Ганцэцэг, А. Ганчимэг нар энэ сарын 18-ны өдөр Хавдар Судлалын Үндэсний Төвийн Паллиатив тасагт хүчилтөрөгч өтгөрүүлэгч аппарат, агаар цэвэршүүлэгч хандивлажээ. Энэхүү тасагт сард дунджаар 25 хүн амьдралын сүүлийн өдрөө өнгөрүүлдэг ажээ.
Хавдрын өвдөлт зовлонг нимгэлэхэд эм тарианаас гадна хүчилтөрөгчөөр баяжуулсан цэвэр агаараар шаардлагатай тул уран бүтээлчид хүнд өвчтэй хүмүүсийн зовлонг хуваалцах үүднээс сэтгэлийн хандив өргөсөн байна.
Энэ талаар “Аримун” продакшний уран бүтээлчид “Аримун” продакшний дэлгэцийн анхны уран бүтээл болох “Халуун Зүрх” уран бүтээлд Хавдар Судлалын Үндэсний Төв мэргэжлийн үүднээс хамтран ажиллаж, маш үнэтэй зөвлөгөөг бидэнд өгч байсан билээ. Уран бүтээл бүтэх явцдаа Хавдар хэмээх хар тахал Монголчуудын айл бүрээр урилгагүй зочилж олон олон халуун зүрхийг хагацалд учруулж байгааг нүдээр харж биеэр мэдэрч байсан юм. Хүн бүр эрүүл энх байж, хүүхэд бүр өнчирөл үзэхгүй жаргалтай амьдраасай гэж хүсч “Аримун” продакшны хамт олон халуун сэтгэлийнхээ хандивыг Хавдар Судлалын Үндэсний төвийн Хөнгөвчлөх эмчилгээний тасагт маш их хэрэгтэй байдаг Хүчилтөрөгч өтгөрүүлэгч аппарат, орчны агаарыг эрүүл байлгах үүднээс агаар цэвэршүүлэгчийн хамт хүлээлгэн өглөө. Энэ хандивт “Халуун Зүрх”-ийг үзсэн хүн бүрийн сэтгэл шингэсэн гэдгийг хэлэхэд баяртай байна. Бидэнтэй хамт байж, сэтгэл зүрхээрээ биднийг дэмжиж урам хайрлаж байдаг үзэгч та бүхнийхээ халуун сэтгэл, халуун зүрхэнд чин сэтгэлийн талархал илэрхийлье” гэв.





A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ