Монгол Улсад үндэсний банк, санхүүгийн тогтолцоо үүсэж, хөгжсөний 95 жилийн ой тохиолдож байгаатай холбогдуулан Монголбанк “Хөрөнгө оруулалтын орчин: Тогтвортой байдал” сэдэвт олон улсын бага хурлыг Олон улсын санхүүгийн корпораци болон Үндэсний хөгжлийн газартай хамтран зохион байгууллаа.

Дэлхийн худалдааны маргаан, эдийн засгийн удаашралаас үүдэн манай экспортын голлох эрдэс бүтээгдэхүүний үнэ ирэх жилүүдэд буурах төсөөллийг ихэнхи судалгааны байгууллагууд гаргаад байгаа юм. Экспортын голлох түүхий эдийн үнийн уналт нь улсын хэмжээнд 2020-2024 онд төлөгдөх 14.4 тэрбум ам.долларын гадаад өрийн төлбөртэй давхацсан тохиолдолд эдийн засгийг бүхэлд нь эрсдэлд оруулж болзошгүй талаар судлаачид анхааруулж байгаа билээ. Иймд эдийн засагт үүсч болзошгүй энэхүү сорилтод урьдаас бэлтгэлтэй байж, тогтвортой өсөлтөө хадгалахад анхаарах бодит шаардлага тулгараад байгаа тул Монголбанкнаас санаачлан гадаадын шууд хөрөнгө оруулалтыг татах, бизнесийн таатай орчныг бүрдүүлэх чиглэлээр уг бага хурлыг зохион байгуулж байна.

Хэлэлцүүлгийн үеэр:
- Монгол Улсын хөрөнгө оруулалтын өнөөгийн орчин, тулгарч буй сорилтууд,
- Хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах бодит алхмууд
- Эдийн засгийн өрсөлдөх чадвар болон төрөлжилтөд хөрөнгө оруулалтын үзүүлэх нөлөөлөл гэсэн тодорхой 3 сэдвээр оролцогчид илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүллээ. .
Мөн хэлэлцүүлгийн явцад гарсан саналд үндэслэн хөрөнгө оруулалтын орчинг сайжруулах бодлогын нэгдсэн зөвлөмжийг хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдын төлөөллөөс гаргалаа.





АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ