"Багшид үзүүлэх мэргэжил, арга зүйн дэмжлэг, манлайлал" сэдэвт Зүүн бүсийн сургалт зөвлөгөөн Дорнод аймгийн төв Чойбалсан хотноо эхэллээ. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Багшийн мэргэжил дээшлүүлэх институт, аймгийн Боловсрол, соёл урлагийн газар хамтран энэ сарын 24-25-ны өдөр зохион байгуулж буй уг зөвлөгөөнд Дорнод, Хэнтий, Сүхбаатар, Дорноговь, Говьсүмбэр аймгийн Сургуулийн өмнөх байгууллагуудын Арга зүйчид, Ерөнхий боловсролын сургуулиудын Сургалтын менежерүүд бүхий нийт 300 орчим хүмүүс хамрагдаж байна.

Нээлтийн үйл ажиллагаанд зохион байгуулагч талын удирдлагууд, холбогдох мэргэжилтнүүдээс гадна, аймгийн ИТХ-ын Дарга Л.Хишигтогтох, аймгийн Засаг даргын орлогч Ш.Ёл, Боловсрол, соёл урлагийн газрын дарга А.Нансалмаа, Хэрлэн сумын Засаг даргын орлогч н.Пүрэв-Очир нарын удирдлагууд оролцож 12 дугаар сургуулийн сурагчдын найрал дуу, Дорнын бүжиг клубын бүжигчин хүүхдүүд мэндчилгээ дэвшүүллээ.
Арга зүйч, сургалтын менежерийн манлайлах ур чадвар, менежментийн чадавхийг дээшлүүлэх, багшид мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх, ажлын чанарыг сайжруулах зорилготой уг сургалт, зөвлөгөөн "Боловсролын чанар, сургалтын хөтөлбөрийн хэрэгжилтийн судалгааны дүн", "Технологийн дэвшил ба боловсрол", "Сургалт, хөгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөлт, зохион байгуулалт" зэрэг илтгэл, мэдээлэл, сургалт явагдана.
Эх сурвалж: БСШУСЯ
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ