Хэлэлцүүлгийг нээж УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг хэлсэн үгэндээ, иргэд Байнгын хороо болон УИХ-ын гишүүн Ц.Гарамжавын нэр дээр өргөдөл ирүүлснээс хойш хоёр дахь удаагаа энэ асуудлаар холбогдох албан тушаалтнуудаас тайлбар мэдээлэл авах нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж байгааг дурьдав.
Дараа нь УИХ-ын гишүүн Ц.Гарамжав иргэдээс ирүүлсэн өргөдлийн талаар танилцууллаа.

Хэлэлцүүлэгт Барилга, хот байгуулалтын яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, “Барилгын хөгжлийн төв” төрийн өмчит үйлдвэрийн газар, “Монгол дайвин” ХХК, Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хорооны иргэдийн төлөөлөл оролцлоо.
Тус хэлэлцүүлгээр “Хилчин” хотхоны инженерийн шугам сүлжээний асуудал болон цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар холбогдох албан тушаалтнуудад чиглэл өгч, хугацаанд нь биелүүлэхийг үүрэг болгож шийдвэрлэлээ.
2013 онд Барилга, хот байгуулалтын сайдын багцанд суулгасан 5 тэрбум төгрөгийн санхүүжилтээс 4.5 тэрбум төгрөгөөр тус хотхоны дахин төлөвлөлтийн ажлыг гүйцэтгэсэн боловч инженерийн шугам сүлжээний ажлын явцын гүйцэтгэл хангалтгүй, чанаргүй болсноор хотхоны иргэд хохирч, асуудал шийдэгдэхгүй удаж байгаа юм.

Өргөдлийн байнгын хороо 2017 онд иргэдээс ирүүлсэн өргөдлийн дагуу хэлэлцүүлэг зохион байгуулж, Барилга, хот байгуулалтын яаманд “Ажил эрчимжүүлэх тухай” албан тоотыг хүргүүлсэн ч албан даалгаврын хэрэгжилтийн явц, үр дүн хангалтгүй байсан учир өнөөдөр эл асуудлыг дахин хэлэлцэж, шийдвэр гаргалаа.

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Ц.Гарамжав “Байнгын хорооноос үүрэг, чиглэл өгсөөр байтал холбогдох албан тушаалтнууд цаг хугацаандаа уг ажлыг зохион байгуулж, ажил хэрэгчээр хандаагүйгээс иргэд хохирсоор байх ёсгүй” хэмээн тэмдэглэсэн бол УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг ажил хариуцсан байгууллага, албан тушаалтнуудад ажлаа уялдуулж, хийх ёстой ажлаа заасан хугацаанд нь биелүүлэх үүрэг, чиглэлийг өглөө гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ